Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Freezone-оор дамжуулан хайраа илчилнэ
Нийгэм

Freezone-оор дамжуулан хайраа илчилнэ

Урлаг Урлаг03/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
freezone27855750312013-12-03-14-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Freezone-оор дамжуулан хайраа илчилнэ Эргэн нэгдсэн Freezone хамтлагийн “Хотын хэмнэл” тоглолт энэ бямба гаригт УБ Паласын их танхимд ганцхан удаа болох гэж байгаа. Тоглолт дөхөх тусам Freezone-ий дуунд дуртай, нандин дурсамж нь холбоотой хэн бүхэн сэтгэл догдлон хүлээж байна. Freezonegroup фейсбүүк хуудас ч идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд нэгэн бяцхан уралдаан өрнөж байгаа нь “Өвлийн шөнө”, “Намрын дурсамж” дууны ард явах клипэнд ханьтайгаа, хайрттайгаа авахуулсан зургаа мөнхлүүлэх аж. Одоогоор 200 орчим хос зургаа илгээгээд байгаа гэнэ. Өнөөдөр дүгнэх энэхүү бяцхан уралдаанд хамгийн олон лайк авсан зургуудыг клипэнд мөнхжүүлж, DVD-нд оруулна гэсэн.

Фейсбүүкээр дамжуулан фенүүд нь “Танай дууг сонсохоор 10 жилийнхнээ маш их санаж байна”, “Танай дууг сонсох дуртай. Эргэн нэгдсэнд баяртай байна”, “Танай дуунуудыг сонссон сэтгэлгэгэлзээд, хуучны сайхан дурсамжууд сэргээд сайхан байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байгаа аж.

Тэдэн дундаас бүтээгүй хайраа дамжуулж өгөхийг хүссэн нэгэн хүсэлт ирсэн нь хамтлагийнхныг гайхшруулжээ. Утгыг сийрүүлвээс “Хоёр жилийн турш хамт байсан боловч би хайртай гэж хэлж чадаагүй байсаар түүнийгээ алдчихсан. Гурван сараас хойш бараг өдөр бүр уйлдаг. Ганц удаа ч гэсэн хайртай гэж хэлэхгүй яав даа. Тоглолтон дээрээ Тайванаад гэж хэлээд л дуулж өгөөч” хэмээн нэгэн фен нь аминчлан гуйжээ.

Энэхүү хүсэлтийг Freezone-ийнхон биелүүлэх болов уу?

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Каннын кино наадамд “Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт оролцлоо

14/05/2026

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026

“KPop Demon Hunters” аялан тоглолт хийнэ

14/05/2026

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.