Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргажээ. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар “Хүүхдийн ордон” -ы авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулна.
Сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар болжээ. Харин наадмын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон Монголын хүүхдийн ордны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
www.URLAG.mn