Леонардо Гранато гэх 27 настай зураач залуу тун өвөрмөцөөр өөрийн бүтээлээ урладаг. Тэрээр хамраараа будаг сороод нүдний нулимсны сүвээрээ гаргаж зургаа зурдаг юм. Гранато энэхүү өөрийнхөө хачирхалтай зурах техникийг "TEARDROP" хэмэээн нэрлэжээ. Мөн тэрээр нулимсны сүвээрээ зурдаг болоод гурван жил болсон байна. Түүний хэлж байгаагаар хүн бүрийн хамрын сүв нь нулимсны сүвтэй холбоотой байдаг аж. Харин түүний нулимсны сүв нь бурханы өгсөн бэлэг юм байна. Ингэж зураг зурах нь тун өвөрмөц хэдий ч тэр хэмжээгээрээ эрсдэл өндөртэй юм. Будагч бодисын хорын аюулгүй байдал их чухал. Харин Гранатогын хэрэглэж байгаа будгууд нь ургамлаар хийгдсэн бөгөөд түүний биед ямар нэгэн хор хөнөөлгүй гэнэ.
Гэсэн ч тэрээр биеийнхээ эрүүл мэндийн асуудлыг шалгуулахаар тогтмол эмнэлэгт үзүүлдэг байна. Нулимсны сүвээрээ зурах нь энгийн гараар зурсанаас илүү их техникийг шаарддаг аж. Гранато нь Аргентинд аль хэдийнээ алдартай болоод амжсан юм. Мөн тэрээр Британийн Риплигийн “BELIEVE IT OR NOT” шагналыг хүртсэн гэнэ. Гранатогын бүтээлүүд тийм ч хямд биш бөгөөд түүний томоохон бүтээл нь 7000 ам.долларын үнд хүрч байжээ.
Эх сурвалж: eagle.mn