Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа
Оддын амьдрал

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

Урлаг Урлаг10/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн домогт дуучин Элтон Жон нөхөр Дэвид Фернишийн хамт “Elton John Zero Blanc de Blancs” нэртэй согтууруулах ундаагүй оргилуун дарсаа АНУ-ын зах зээлд танилцуулж байна. Тэд баяр ёслол, тэмдэглэлт мөчүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүс ч бусадтай адил хундага өргөж, баяр хөөрийг хамтдаа мэдрэх боломжтой бүтээгдэхүүн бүтээхийг зорьжээ.

“Элтон Жон Zero” брэндийн анхны бүтээгдэхүүн болох “Blanc de Blancs” нь 2026 оны эхээр Их Британид худалдаанд гарсан бөгөөд энэ удаа АНУ-ын хэрэглэгчдэд хүрч байгаа аж. Уг бүтээгдэхүүнийг Италийн хойд бүс нутагт ургуулсан Шардоннай усан үзмээр хийдэг бөгөөд алим, цитрусын цэцэг, балжингарам цэцгийн анхилуун үнэр, эрдэслаг амт бүхий зөөлөн төгсгөлтэй гэж танилцуулжээ.

Тус оргилуун ундааны онцлог нь уламжлалт дарс үйлдвэрлэсний дараа спиртийг нь салгаж авдаггүйд оршино. Харин тусгай исгэх аргаар үйлдвэрлэхдээ эхнээс нь согтууруулах ундаа үүсгэхгүйгээр амт, бүтэц, үнэрийг нь бий болгодог байна. Ингэснээр уламжлалт оргилуун дарсны баярын уур амьсгал, тансаг мэдрэмжийг хадгалахыг зорьжээ.

Элтон Жон 1990 онд архи, согтууруулах ундаанаас бүрэн татгалзсан бол Дэвид Ферниш 2014 онд архи хэрэглэхээ больжээ.

“Elton John Zero” брэнд Их Британид богино хугацаанд амжилт олж, “Tesco” болон “Sainsbury’s” сүлжээ дэлгүүрүүдийн дээд зэрэглэлийн согтууруулах ундаагүй оргилуун дарсны ангилалд тэргүүлэх бүтээгдэхүүнүүдийн нэг болсон байна. Мөн 15 гаруй улсын зах зээлд худалдаалагдаж байгаа аж. АНУ-д сонгогдсон худалдааны цэгүүд болон цахим худалдаагаар худалдан авах боломжтой болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026
Оддын амьдрал Урлаг

Ник Жонас чихрийн шижин өвчнийхөө талаар илэн далангүй ярилаа

09/11/2026
Оддын амьдрал Урлаг

Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер нарын 20 жилийн өрсөлдөөн улс төрийн замналаас болж дуусжээ

07/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

10/11/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн төрсөн өдөр

10/11/2026

Дуучин, жүжигчин С.Идэрмаа Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд тогложээ

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.