Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат залуустайгаа нээлттэй ярилцана
Нийгэм

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат залуустайгаа нээлттэй ярилцана

Урлаг Урлаг05/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
867235fa-272f-11e3-b72a-22000a91e9a7-medium6440796982013-12-05-17-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МЗХ-ны дэргэдэх УБ хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос долоо хоног бүрийн пүрэв гаригт “Алдартнуудын алтан цаг” уулзалтыг зохион байгуулдаг юм.

   Уулзалтанд Өвөрхангай аймгаас төрөн гарсан амжилттай яваа хүмүүсийг урьж оролцуулан, чин сэтгэлийн яриа өрнүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн зочноор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат оролцож, залуустайгаа чин сэтгэлийн уулзалт, ярилцлага хийх гэж байна. Өмнө нь “Алдартнуудын алтан цаг” уулзалтын зочноор Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат МУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров болон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат МУГЖ Ц.Түвшинжаргал, 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт, Бээжингийн олимпийн 5-р байрын шагналт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт МУ-ын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар оролцсон билээ.

   Ийнхүү долоо хоног бүр залуус маань өөрсдийн бахархан үлгэр дуурайлал авдаг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй хүмүүстэй чин сэтгэлийн халуун яриа өрнүүлэх боломжтой юм.  Энэхүү ээлжит уулзалт ярилцлага өнөөдөр буюу 12 сарын 5-ны 17 цагаас МЗХ-ны Залуусын танхимд болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Каннын кино наадамд “Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт оролцлоо

14/05/2026

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026

“KPop Demon Hunters” аялан тоглолт хийнэ

14/05/2026

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.