Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өнөөдөр “Freezone” хамтлаг “Хотын хэмнэл”-ыг мэдрүүлнэ
Уртын дуу

Өнөөдөр “Freezone” хамтлаг “Хотын хэмнэл”-ыг мэдрүүлнэ

Урлаг Урлаг07/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
banner_freezone023550895172013-11-25-13-25[www.urlag.mn]938565512013-12-02-16-09[www.urlag.mn]6856839942013-12-07-11-56[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа “ХОТЫН ХЭМНЭЛ” нэртэй амьд тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулан тоглох гэж байна.

Энэхүү тоглолтонд “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсийг салхи л арчина” “Өвлийн шөнө” зэрэг 28 дуу дуулах юм.Тэд хэлэхдээ “Бид энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Freezone хамтлаг Улаанбаатар хотод томоохон хэмжээний тоглолт хийлгүй 10 гаруй жил боллоо. Бид энэ тоглолтонд байгуулагдсан цагаасаа авахуулаад хит болсон бүх дуунуудаа амьд хөгжимтэй дуулж байгаагаараа онцлог. Зарим нэг дуунуудаа попури хийж дуулахгүй бол цагтаа амьжихгүй байдал үүссэн. Тоглолтонд мэдээж анхны бүрэлдэхүүн болох Заяа, “Намрын дурсамж” дууг маань хамтран дуулсан Ice top-ын Хаагий гэхчилэн олон уран бүтээлчид оролцоно. Ер нь л энэ тоглолт дурсамж сэргээсэн сайхан тоглолт болно гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс бидний үеийн найз нарыгаа энэ тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ. Тасалбарын үнэ 30-40 мянган төгрөг аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.