Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Амьдрал ч гэсэн жаргалтай байг
Нийгэм

Амьдрал ч гэсэн жаргалтай байг

Урлаг Урлаг12/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
131212_badamtsetseg595281112013-12-12-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бодол тэнүүчлээд, сэтгэл тогтохгүй, тайван сууж чадахгүй яарна. Хором мөч, цаг минут бүрийг алдах юм бол, хорвоо ертөнцийг ахиж хэзээ ч харахгүй юм шиг санагдана. Хэрвээ үлгэр байсан бол “мэлхий гүнж” болоод хувирсан бүсгүй буцаад л үзэсгэлэнт гүнж болж, аз жаргалтай төгсөнө. Харин энэ бол бодит амьдрал… Нэг л өөрчлөгдсөн бол буцаад бүхнийг эргүүлэх амаргүй. Гэхдээ амьдралд хүртэл аз жаргалтай төгсгөл гэж байдаг. Үүнийг л хүснэ.

Түүний тухай бичиж эхлэх зуур өдрөөс өдөрт орчлонг харахаа больж байгаа “хоёр нүд нь” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. “Ээж, дүү нар, эргэн тойрон бүх юм бүрэлзээд, амьсгалж ч чадахгүй манан дотор байгаа юм шиг…Явж ч чадахгүй, харж ч чадахгүй гэж бодохоор амьд явах ч хэрэггүй юм шиг санагддаг. Өдөр бүр өөрийгөө юм харахаа больж байгааг мэдрэх…”гэсэн түүний үгс бодлоос салахгүй.

Энэ бүсгүй бол сэргэлэн авхаалжтай харцтай, сэтгэлийн их тэвчээртэй, дайчин, хөдөлмөрч, уран бүтээлч, дуучин Г.Бадамцэцэг. Ийн учирлахын учир тэрээр тэргэнцэртэй ч гэсэн дуугаа дуулж, сонсогч олондоо хүргэхийн төлөө юунаас ч шантралгүй хөдөлмөрлөдөг. Тэрээр МУГЖ Бат-Эрдэнэтэй хамтран дуулсан “Хавар хайр дагуулж ирдэг” дуугаараа олон нийтэд танигдсан.

Цэл залуухан, 19 насандаа орон нутагт тоглолтоор явж байгаад осолд орж, суумгай болсон Бадамцэцэг бууж өгөөгүй. Тэргэнцэртэй болсон ч орон нутгаар аялж, тайлан тоглолтоо хийж байсан тэрээр “ганц намайг амьд явуулж байгаа юм чинь л энэ шүү дээ” гэж байсан юм. Тэргэнцэртэй гэж түүртэлгүй, хэдэн сараар хөдөө орон нутгаар явж байгаагаа хамгийн жаргалтайд тооцно. 10 гаруй жилийн өмнөх осол түүнийг суумгай болгосон. Гэтэл одоо ахиад л түүнийг хараагүй болгох гэж байна. Нүдний торлог бүрхэвч нь унаж байгаа учраас шинээр суулгах шаардлагатай болсон. Мэдээж, энэ бүхэнд мөнгө хэрэгтэй. Сэтгэлийн тэвчээртэй, зорилготой энэ бүсгүйд туслахсан гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн үүнийг бичиж сууна.

Дэгэж дэрвэх насанд нь хоёр хөлийг нь авч одсон осол. Харин одоо хорвоог харах хоёр нүдийг нь харанхуйлсаар…Гэхдээ Г.Бадамцэцэг бууж өгөхгүй ээ. “Хамгийн гол нь би сэтгэлээр унаж болохгүй. Би энэ бүхнийг яалахгүй бол өөрөө ялагдчих гээд байдаг” гэх түүний энэ үгнээс ялах, ялагдах гэсэн хоёрхон сонголт байдаг юм шиг санагдана. “Сэтгэлээр унах л юм бол тэр дор нь өөд нь татаж, сэтгэлээ чангалах хэрэгтэй. Ахиад олон уран бүтээл хийж, хүмүүст хүргэх мөрөөдлөө биелүүлнэ” гэж итгэлтэйгээр хэлэх түүний цоглог харцнаас хүсэл зориг мэдрэгдэнэ.  

Үлгэр бүхэн аз жаргалтай төгсдөг. Үүнтэй адил амьдрал ч гэсэн аз жаргалаар дүүрэн байг…Өдрөөс өдөрт хараагүй болж байгаа энэ бүсгүйд туслах хүмүүс эргээд холбогдоно уу.  

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Каннын кино наадамд “Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт оролцлоо

14/05/2026

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026

“KPop Demon Hunters” аялан тоглолт хийнэ

14/05/2026

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.