Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»МУГЖ Д.Сосорбарам: Би тэвчихгүй байгаа учир товчхон үг хэлье
Уртын дуу

МУГЖ Д.Сосорбарам: Би тэвчихгүй байгаа учир товчхон үг хэлье

Урлаг Урлаг14/12/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
342039680743752013-12-14-18-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр нилээн эмоцтой тайзан дээр гарч ирэн ширүүхэн хэдэн үг хэлсэн юм.

   Би үг хэлье гээд гуйгаад гарч ирж байна. Яагаад гэвэл би тэвчсэнгүй л дээ. Би та бүхнийг босох байх гэж найдаж байна. Юу гэсэн үг вэ гэвэл “Хонхны” дууг анх зохиосон Эрдэнийн Бат-Үүл, Амарсанаа, Амарбаясгалан гэсэн найз нартайгаа нийлээд “Монголын ардчилсан” холбооноос өмнө ухуулах хуудас нааж байсан.

   Өнөөдөр ардчиллын зүтгэлтэнүүд, ардчиллыг бий болгосон хүмүүсийн 30 хувь нь мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгээд хэсэг хором чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлье гэж бодсон юм. Тэд юуны төлөө тэмцэж, яагаад амиа насаа элээсэн юм бэ гээд бодож суугаа л даа.

   24 жилийн дараа Монгол улсын нийгэмд ийм болчихоно гэж бодож тэмцэгчид эрх чөлөөний төлөө тэмцээгүй, бидэнтэй хамт тэмцэхдээ. Бид 24 жилийн өмнө коминисст дэглэмийг халсан. Дараа нь “Чонын амнаас гараад бар аманд орно” гэдэг шиг 24 жилийн дараа эргээд харсан чинь хүний баялагийг дураараа булааж дээрэмддэг, хээл хахууль авч, өгөлцдөг. Сусар бялдуучид занд дуртай. Бид ийм хүмүүсийг тэжээсэн байна. Би тэгэж харж байгаа. Тэвчихгүй байгаа учир товчхон үг хэлье гэж шийдсэн.

   24 жилийн дараа бид нар баярлаад алга ташаад, хөөрөөд ингээд байх өдөр биш. Өнөөдөр Монгол улсыг төр шиг төртэй байлгах тэмцэлийн өдөр гэж би үзэж байгаа. Энэ тэмцэл эхлэж байгаа өдөр гэж би үзэж байна. Бид нар сэрэх хэрэгтэй. Бид нар мэдрэх хэрэгтэй. Монгол улсад ардчилсан нийгмийг үүсгэн байгуулагч лидерүүдийн нэг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн философи ярьж байна.

   Тэгвэл ухаалаг байхын бол мөрөөрөө амьдарч байгаа хүмүүсийн бүх боломжоор хангах хэрэгтэй. Баялаг бүтээхэд бүх хүмүүсийг хүндэтгэдэг байх учиртай.  Тэрнээс биш энд нэг хавчигнасан хойшоо ухарсан, нэр төрөө бодоод үг хэлээд зогсож байх нь зохимжгүй гэж би үзэж байгаа. Дээгүүр хараарай суудал байхгүй. Шудрага ёсны төлөө тэмцдэг хүмүүс ийм цөөрсөн байхгүй юу. Энэ дотор мянга орчим хүн л байна. Дээд талын суудал дүүрдэг байсан одоо байхгүй. Тэд гутардаг тэдний боломжийг хаахаар яршиг, яршиг гээд холддог. Тийм учраас “Монголын ардчилсан холбоо” модоор бол үндэс нь юм. Үндэсийг дагаж баахан мөчир, навч ургасан. Тэр бол намаг. Энэ намаг дор амьдарч Ардчилсан намаар халхавч хийж өөрийнхөө заль мэхийг нуух гэсэн ийм уйвайгүй хүмүүсээр намууд дүүрсэн. Ганцхан ардчилсан нам биш шүү.

   МАН, Иргэний зориг, МАХН гээд бүх намууд дотор амиа бодсон. Хүмүүсийг шулагчид, шимэгчид дүүрсэн байгаа. Тэд улаан цайм нүдэнд харагдаж байна. Тийм учраас өнөөдөр монголын төр зөөлөн чихтэй, хараа хурцтай, хүнийг сонсдог, хүнд үйлчилдэг ийм төр байх ёстой гэж би бодож байна. Та нар хараарай “Монголын ардчилсан холбоо”-ны анхны лидерүүд нь энэ бохир заваан баасыг цэвэрлэх гэж зовж явна. Гэтэл өнөөдөр манай Ардчилсан нам дотор гадны хулгайчид, уйваагүй, ичгүүр сонжуургүй хүүхдийн паркийг шууд аваад иддэг хулгайчдаар шавчихсан байна. Монголын ирээдүйд бузартай. Эд нар хариуцлагаа хүлээх учиртай. Ийм тэмцэлийн өдөр шүү гэдгийг хэлэхийг хүссэн. Нөгөө талаар Альберт Эйнштейн гэгч агуу сэтгэгч хүн хэлэхдээ “Хүмүүсээ, хүн төрлөхтөн цаашдаа амьдаръя гэвэл өнөөдрөөр битгий амьдар” Мөн “Амьдрал бол инээдмийн жүжиг юм” гэж. Энэ идээмийн жүжгээсээ татгалзаж ухаалаг амьдраасай гэдгийг хэлэхийг хүссэн. Төрийн алба гэж нэг замбараагүй юм байна. Танил тал нам, намын шахаа. Спорт, соёл аялал жуулчлал яаманд нам, намын хэдэн шахааснууд очихсон. Тэгээд л нь ажил явахгүй. Манай нам энэ, миний нам гээд. Үгүй, монголд, монгол, гэсэн ганцхан дээвэр байдгийг сана. Манай намд Магнай, Батзандан шоронгоос гарч ирэнгүүтээ шууд Ардчилсан намын ивээлд багтаж орж ирсэн. Энэ хүмүүсд хариуцлага тооц. Баярлах биш тэмцэх өдөр шүү гэж хэлэхийг хүссэн юм. Хэмээсэн билээ.

Эх сурвалж: deed.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.