Гэрийн тэжээвэр болон ойн зэрлэг амьтдын талаар хөгжилтэй, сонирхолтойгоор өгүүлсэн “Миний найз” хүүхдийн танин мэдэхүйн шинэ цуврал ном худалдаанд гарлаа.
Зураач Ц.Цэнгэл, Б.Нарантулга нарын шинэ бүтээл энэхүү ном нь 2-5 насны бяцхан үрст зориулагдан шинэ оны босгон дээр худалдаанд гарлаа. Хүүхдэд зориулан олон улсын стандарт, дэлхийн жишигт нийцүүлэн хамгийн сүүлийн үеийн шинэ технологоор хэвлүүлсэн энэхүү ном нь зураг, тайлбарын хамт таны бяцхан үрсийн гарт хүрч байгаагаас гадна хавтаснууд нь гарын ая даахгүй урагдаж , үрэгдэнэ гэж санаа зовхооргүй зөөлөн хөөсөнцөрөөр хийгдсэнээрээ онцлог юм. Уг дөрвөн цуврал ном нь хүүхдэд зориулсан тоглоомын хөөсөнцөр дээр хийгдсэн ч Мэргэжлийн хяналтын шинжилгээгээр хүүхэд хор нөлөөгүй, үнэр амтгүй хэмээн баталгаажуулагдсан байна. Энэхүү номыг номын бүх дэлгүүрээр 7900 төгрөгийн үнэтэйгээр борлуулж байгаа аж.
www.URLAG.mn