Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно
Дотоод мэдээ

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

Урлаг Урлаг27/02/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
2024-02-27 10:58:562024-02-27 11:06:45

 

 

Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болох юм байна. 

Музей бол аливаа улс орны түүх, соёлын үнэт үзмэрийг хадгалж хамгаалахын зэрэгцээ олон нийтэд үзүүлэх,  түүх, соёлоо сурталчлах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий түүхийн судалгаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэт эх сурвалж болох улс орныхоо нүүр царай болсон оюуны өргөө юм.

Монголчууд музейгээ үндэсний дээл хувцастайгаа үзвэл өв соёлоо танин мэдэх, хүндэтгэн дээдлэх гүн гүнзгий утга агуулгатай нийцэх төгс зохицол болох мэт.

Чингис хаан, Богд хааны ордон, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музейд монголчууд бидний өвөг дээдсийн энерги шингэсэн, эдэлж хэрэглэж явсан ховор нандин зүйлс хадгалагддаг. Тиймээс музей үзэхдээ зайлшгүй анхаарах зүйлс бий.

Музей үзэхдээ баримтлах соёл:  

  • Зориулалтын, зөвшөөрсөн газарт гэрэл зургаа авахуулах, селфи хийх
  • Гар утасныхаа дууг хаах эсвэл унтраах
  • Дүрс бичлэг хийхгүй байх
  • Гэрэл зураг авахгүй байх
  • Үзмэр болон шилэн хоргонд хүрэхгүй байх
  • Хана, багана налахгүй байх
  • Чанга ярьж бусдад саад болохгүй байх
  • Ус, ундаа болон хүнсний бүтээгдэхүүн авч орохгүй байх
  • Бохь зажлахгүй байх
  • Хамт олноосоо хоцрохгүй явах
  • Хүүхдээ музей дотор гүйлгэхгүй, хөтөлж явахыг зөвлөж байна.
Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Э.АНХБАЯР: Бид Монголын сонгодог урлагт ямар өөрчлөлт, ололт авчирсан нь 50, 100 жилийн дараа харагдана

04/05/2026
Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026
Ярилцлага Урлаг

Э.Батнямбуу: Хүний сэтгэлд хүрэх агшнуудыг шингээж өгөхийг хичээсэн

30/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.