Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Амьдрал” тоглолт ирэх сарын 04-нд тайзнаа эгшиглэнэ
Дотоод мэдээ

“Амьдрал” тоглолт ирэх сарын 04-нд тайзнаа эгшиглэнэ

Урлаг Урлаг25/03/2024Шинэчлэгдсэн:25/03/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ хандлага, шинэ хэлбэр, шинэ найруулга, шинэ бүтээл, шинэ тэмүүлэлийг мэдрүүлсэн “АМЬДРАЛ” тоглолт дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Соёлын төв өргөөнд эгшиглэнэ.

Энэхүү тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд болон шинээр найруулсан хөгжмийн бүтээлүүд эгшиглэж та бүхний сонорыг мялаах юм.

“АМЬДРАЛ” тоглолтод  Ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, Морин хуурч: Д.Шинэцог-Гени нар гоцлохоос гадна  Дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжимчид оролцоно. Мөн тоглолтын Ерөнхий удирдаачаар ДБЭТ-ын Ц.Тэлмүүн-Очир ажиллана.

Ятга, алтай ятга, морин хуур, икэлд зориулсан анхны хослол  концертыг “АМЬДРАЛ” нэртэй энэхүү тоглолтод зориулан МУУГЗ Ш.Өлзийбаяр бүтээж байгаа бөгөөд шинэ бүтээл тоглолтын төгсгөлд анх удаа эгшиглэж хүрэлцэн ирсэн сонсогч, үзэгчдийн сэтгэлийг уяраан цэнгүүлэх аж.

Тус Тоглолтод:

  • Ө.Уянга (МУГЖ)
  • Б.Гомбо-Очир (МУГЖ)
  • Э.Отгонбат
  • Б.Мягмардорж (уртын дуучин)
  • Г.Минжинсор (уртын дуучин) нар уригдан ирж ая дуугаа өргөнө.

Дашрамд дуулгахад, “АМЬДРАЛ” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ТАВАН НҮДЭН брэнд ажиллаж байгаа бөгөөд тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалан авах боломжтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Залуу циркчид Учаогийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртжээ

06/10/2025
Дотоод мэдээ Урлаг

Марк цуглуулагчид “PHILAKOREA 2025” олон улсын шагнал хүртжээ

30/09/2025
Дотоод мэдээ Урлаг

Өсвөрийн нугараачид Юрий Никулины нэрэмжит шагнал хүртжээ

22/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

ФОТО: “Монгол хаан” театрын “Тамгагүй төр” жүжгээс

11/10/2025

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан тоглолтоо хийнэ

11/10/2025

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

11/10/2025

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

10/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.