Лондонгийн Хааны хөгжмийн академи (Royal academy of Music, London)-ийн “New talent” уралдаан өнгөрсөн аравдугаар сарын 23, 24-нд болж өндөрлөжээ. Эл уралдаанд нийслэлийн Соёлын төв өргөөний дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийн хийл хөгжмийн дугуйлангийн сурагчид болон удирдсан багш Г.Отгонжаргал, концертмейстр багш Ч.Батчулуун нар амжилттай оролцсон байна.
Тодруулбал, Лондонгийн Хааны хөгжмийн академи (Royal academy of Music, London)-ийн “New talent” уралдааны гранпи шагналыг Монголын авьяаслаг сурагчид болох “Аялгуу” том ансамбль хүртсэн бол “Little Mozart” жижиг ансамбль болон сурагч Н.Цэлмүүн нар нэгдүгээр байр эзэлж, сурагч Б.Учрал тусгай байрын шагнал хүртжээ.


