БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан FDC олон улсын уралдаанд Сүхбаатар аймгийн “Нарны хүүхдүүд” клуб амжилттай оролцлоо.
Тодруулбал, FDC олон улсын уралдааны гоцлол бүжиг төрөлд М.Мөнхжин алтан медаль, н.Анун алтан медаль, цөөхүүл бүжгийн төрөлд мөн алтан медаль, хамтлаг бүжгийн төрөлд “Талын жавхаа” бүжгээр гранпри шагнал хүртжээ. Мөн багш Л.Ган-Эрдэнэ шилдэг багшаар шалгарсан байна.




