Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»МЗХ БНСУ-ын Залуучуудын Холбоотой “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Сонгодог уран зохиол

МЗХ БНСУ-ын Залуучуудын Холбоотой “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Урлаг Урлаг21/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1488918_10202570771461189_1474064526_n4103923382013-12-21-16-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Залуучуудын Холбоо 2013 онд гадаад харилцаагаа өргөтгөх, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн сард гэхэд БНХАУ-ын Засгийн Газар, Бүх Хятадын Залуучуудын Холбооны урилгаар Гадаад Харилцааны яам болон төрийн ба төрийн бус байгууллага, Монголын Залуучуудын Холбоо, бизнес эрхлэгчид, орон нутгийн залуучуудын төлөөлөл болсон 100 залуу Бээжин, Циндао хотод айлчлал хийгээд ирсэн.

   Тэгвэл өчигдөр буюу 12-р сарын 18-нд БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга, тус улсын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч ноён Ванг Вү Ёогийн урилгаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д айлчиллаа. Тус уулзалтад Солонгосын Залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ян Чүл Сүн, Шинийг Санаачлах Үйл Ажиллагааг Дэмжих Газрын дарга Ли Сан Гү, МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга С.Болорцэцэг, МЗХ-ны Орхон аймгийн ЗХ-ны тэргүүлэгч гишүүд Ч.Батжаргал, Х.Баттулга, Авто Замчин ЗХ-ны тэргүүн Н.Мөнхбаясгалан нар оролцлоо. Айлчлалын үеэр манай 2 орны залуучуудын байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын анхны найруулагч шинэ Хагридын дүрд шүүмжлэлтэй ханджээ

28/08/2025

Eminem “Everybody’s Looking At Me” нэртэй шинэ дуугаа цацлаа

28/08/2025

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

28/08/2025

ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос

28/08/2025

ОХУ-ын Эзэн хааны балетын театр Монголд “Хунт нуур” балетыг толилуулна

28/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.