Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“To Be Or Not To Be” театрчилсан шоуны шилдгүүд тодорлоо
Дуу хөгжим

“To Be Or Not To Be” театрчилсан шоуны шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг25/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM98261077933612013-12-25-20-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын театрын урлагийн хамгийн анхны төсөл нэвтрүүлэг болох "TO BE OR NOT TO BE" энэ жил 3 дахь жилдээ маш амжилттай хэрэгжиж, 2013 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үдэш бүр үзэгчдэд хүрч эхэлсэн. Шоу нэвтрүүлэг  гурван сарын туршид үргэлжилж, Гранпри шагналтнаа тодруулхаар Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу" жүжгийг УДЭТ-ын тайзнаа тавьж үзэгчдэд хүргэлээ.

   Авьяастнууд маань УДЭТ-ын найруулагч Ч.Түвшингийн удирдлаган дор бэлтгэлээ базааж жүжгийн үзэгдэл бүрт өөр өөр дүрийг бүтээснээ эрхэм шүүгчид болоод үзэгч түмнээ толилуулан ийнхүү шилдгүүдээ тодрууллаа. Тэрээр шилдэг арван таван оролцогчдын гала тоглолт өндөрлөж, гранпри шагналтан болон 2, 3 байрын эзэд тодрох тэр торгон мөчид, эрч хүч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн авьяастнуудын гранпри шагналтнаар хувийн дугаар 424, Самбалын Өлзиймаа тодорсон бол, 2-р байрын эзнээр  хувийн дугаар 39, Цогтгэрэлийн Давааням тодорсон юм. Мөн 3-р байрын эзнээр нэг оролцогч тодрох байсан ч шүүгчдид болон зохион байгуулагчдын саналаар хоёр оролцогчыг тодруулхаар шийдвэрлэж хувийн дугаар 18 Мөнхбаярын Базарсад, хувийн дугаар 314, Эрдэнэбилэгийн Мөнхдалай нар тодорсон юм.

   Ийнхүү бүтэн гурван сарын турш үзэгч таныг төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан цэнхэр дэлгэцээр хөтөлсөн. Басхүү театр урлагийн ертөнцөөр аялуулж, жүжигчний мэргэжлийн үнэ цэнийг танд өөрсдөөрөө дамжуулан мэдрүүлсэн. Авъяслаг оролцогч залуусын шилдгийн шилдгүүд тодорч, өөрийн авьяас билигээ нээж, амьдралаа өөрчлөхийн төлөө өөрийгөө дайчлаж, амьдралд итгэх асар их зоригийг олж авцгаалаа. Ингээд шилдгүүдээ дахин талилцуулъя.

хувийн дугаар 424, Самбалын Өлзиймаа photo IMGM9829_zps7113d4d2.jpg  photo IMGM9827_zps2db342d0.jpg  photo IMGM9826_zps88692b65.jpg  photo IMGM9821_zps00a4c89a.jpg 

хувийн дугаар 39, Цогтгэрэлийн Давааням photo IMGM9803_zps6cf5a61f.jpg photo IMGM9805_zpsfd1ff9f6.jpg

Хувийн дугаар:18 Мөнхбаярын Базарсад photo IMGM9780_zpsba461578.jpg
хувийн дугаар 314, Эрдэнэбилэгийн Мөнхдалай photo IMGM9785_zps70054dd9.jpg
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.