УДЭТ-ын Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин томилогдлоо. Тус театрын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар театрын Захиргааны зөвлөл буюу удирдлагын багийн шинэ бүрэлдэхүүнийг томилохдоо түүнийг тус албан тушаалд томилжээ.
Тэрбээр туслах найруулагчаар:
- Ю.О.Нил ” Тамын дурлал ” (1996)
- В.Шекспир ” Ромео Жульетта ” (1996)
- С.Жаргалсайхан ” Хаан түүх II ” (1996)
- Н.Ганхуяг ” Энхтуул буюу дурлалын паян ” (1997)
- Н.Коляда ” Ижил хүйстэн ” (1997)
- Т.Уйлямс ” Хүслийн трамвай ” (1997)
- Б.Лхагвасүрэн ” Тамгагүй төр ” (1998)
- Т.Вертебейкер ” Манай сайхан эх орон ” (1999)
- А.Грин ” Аранзал дарвуулт хөлөг онгоц ” (2000)
- А.П.Чехов ” Цахлай ” (2001)
- В.Шекспир ” Ричард ван III ” (2001)
- С.Жаргалсайхан ” Хаан түүх III ” (2001)
- Л.Птушкина ” Үхэхийн хооронд ” (2003)
- Д.Данзанравжаа ” Саран хөхөө ” (2004)
- Ч.Ганхуяг ” Эр хүн болгож өгөөч ” (2005)
- Д.Мэндсайхан ” Ээжээ” (2006)
- Р.Куни, Ж.Чепмен “ Эцсийн зогсоол зөвхөн чи “ (2013)
- Дарио Фо “ Чөлөөт хос ” (2014)
Ассистент найруулагчаар:
- Б.Цогнэмэх ” Тэнгэрийн хүү ” ( 2012)
- В.Шекспир ” Ромео Жульетта 2 ” (2014)
- В.Шекспир ” Гамлет ” (2015)
Ерөнхий найруулагчаар:
- Т.Габбе ” Үнсгэлжин ” (1998)
- В.Шекспир ” Зуны шөнийн зүүд ” (2000)
- Д.Оюунсүрэн ” Намайг битгий уучил ” (2001)
- Ф.Вебер ” Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх ” (2003)
- Ш.Гүрбазар ” Дурлахгүйгээр үнсэлцье ” (2005)
- Д.Энхболдбаатар ” Амьдрал чиний төлөө ” (2007)
- В.Шекспир ” Эндүүрлийн паян ” (2007)
- Софокл ” Эдип жүжиг ” (2008)
- Ө.Батэрдэнэ “Чи өөрийгөө таних уу?” (2008 )
- Д.Мөнхтуяа ” Битгий яваач ” (2009 )
- П.Баярсайхан “Хүн гөрөөс ” ( 2009 )
- В.Красногоров ” Солиотой жүжиг ” (2010)
- В.Красногоров ” Яаж амьдрах юм бэ? ” (2010)
- Ч.Түвшин ” Юу хүсээд байгаагаа мэдэх үү? ” (2010)
- С.Михалков ” Бардам туулай ” (2012)
- Ю,О,Нил ” Тамын дурлал ” (2012)
- Джоани Родари “ Чипполинод тохиолдсон адал явдал “ (2012)
- Д.Содномдаржаа ” Норовын намтар ” 2013
- Н.Мандал ” Шидэт шүүр ” (2013)
- Г.Оюутцэцэн “ Бурхан чамайг уучлаг ” (2013 )
- Л.Флитчер ” Уучлаарай та дугаар андуурч ” (2014)
- Ш.Гүрбазар ” Жаргаагүй нар ” (2015)
- Э.Оюун ” Би эндээс явахгүй ” (2016)
- К.Людвиг ” Оддын өвчин ” (2018) зэрэг жүжгүүдэд тус тус ажиллаж байжээ.
Ч.Түвшин 2001 онд Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг, 2009 онд “Эдип” жүжгээр “Гэгээн Муза” наадмын гранпри шагнал, 2013 онд “Чиполинод тохиолдсон адал явдал” жүжгээр “Гэгээн Муза” наадмын шилдэг найруулагч, 2014 онд “Норовын намтар” жүжгээр “Гэгээн Муза” наадмын шилдэг найруулагч, 2011 онд “Алтан гадас” одон, 2021 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.