Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо. 2013 оны 4 дүгээр сараас хойш Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино шалгарсан бол удаад нь Микроны босс, Тагнуулч аав, Ларьдма, Ганц бие бүсгүйчүүд орсон байна.
Mollywood Box Office
№ Киноны жагсаалт Гарсан он сар өдөр Олсон орлого
1 Зэрлэг цэцэгсийн хүлэмж 731,045,000
2 Микроны босс 503,067,873
3 Тагнуулч аав 434,133,000
4 Ларьдма 328,160,367
5 Ганц бие бүсгүйчүүд 256,794,247
6 Зүүдэнд ч оромгүй явдал 234,339,332
7 Facebook од 126,861,407
8 Голланд сарнай 65,330587
9 Хөлтрөг 60,664,847
10 Шарталт 56,687,428
11 Үхлийн симфони 49,562,224
12 Хайрын бэлэг 45,984,137
13 Дурлалын гэмт хэрэг 40,152,971
14 Муушгийг таван гар тоглох албагүй 38,508,000
15 Шөнө дундын яриа 37,438,696
16 Кино шиг амьдрал 27,159,908
17 Эрэмдэг 17,862,976
18 Сайн муу хэрцгий 14,812,661
19 The Call 11,195,000
20 Шинэ жилийн адал явдал 6,562,433
21 Хориотой загвар 2,403,826
22 Ганц оноо 1,242,167
Жич: Улаан дөрвөлжин, Ерөнхийлөгчийн туслах, Ану хатан кинонууд 2013 онд гарсан ч манай ашиг орлогын жагсаалт гарахаас өмнө гарч байсан учир ашиг орлого тооцох боломж байгаагүй болно. Мөн дээрх кинонуудын зарим нь зөвхөн Тэнгис үгүй бол Өргөө кино театруудаар гарч байсан бөгөөд гаралтын хугацаа ч мөн харилцан адилгүй байсан гэдгийг тодотгож байна.