Монголын Сайтын Холбооноос оны шилдэг вэб сайт тодруулах "WEB AWARDS-2013" ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Blue Sky цамхагт амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү наадмын:
- "Шилдэг дизайнтай вэб сайт" – www.aravt.mn
- "Шилдэг технологи нэвтрүүлэгч вэб сайт" – www.caak.mn
- "Шилдэг арилжааны вэб сайт"- www.zarsonin.mn
- "Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэб сайт"- www.Urlag.mn
- "Орон нутгийн шилдэг вэб сайт" – www.darkhantimes.com/
- “Шилдэг хөтөч вэб сайт”- www.Dorgio.mn
- “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” – www.unen.mn
- “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг вэб сайт” – www.shudarga.mn
- Шилдэгийн шилдэг вэб сайтыг – www.zaluu.com тус тус шалгарсан юм.
“MGL Media Group”-ээс эрхлэн гаргадаг урлагийн мэдээллийн төрөлжсөн сайт www.Urlag.mn сайт “Шилдэг төрөлжсөн вэб сайт”-аар шалгарлаа. Тодруулбал, эл төрөлд www.Miss.mn, www.emegteichuud.mn, www.emch.mn, www.ugenzar.mn зэрэг сайтууд нэр дэвшсэн бөгөөд www.Urlag.mn сайт Монголын шилдэг төрөлжсөн сайт болсон юм.
Урлаг.мн сайт нь дуу, бүжиг, зураг, зохиол, язгуур урлаг, видео, одод, үзвэр, намтар гэсэн төрөлжсөн булантайгаар Монгол оронд болж буй урлаг уран сайхны мэдээ мэдээллийг цаг алдалгүй бусдаас түрүүлж уншигч олондоо хүргэдэг билээ.
Мөн хамтлаг, уран бүтээлчдээ дэмжин ажиллаж тэдний шинэ дуу, тоглолтын мэдээг түргэн шуурхай уншигчдадаа түгээдгээрээ бусдаасаа аргагүй ялгарч чаддаг.
Дашрамд дурдахад, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ыг 2013 оны 10-р сарын 26-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж хэвлэл мэдээллийн шилдгүүдийг тодруулсан.
Бидний мянган мянган уншигч, хамтран ажилдаг уран бүтээлчид, хувь хүн, харилцагч байгууллага та бүхэндээ баярлалаа.
Таныг Урлагийн Тэнгэр Ивээг
www.URLAG.mn