Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»2024 оны “The booker prize” шагналыг Их Британийн зохиолч Саманта Харви хүртжээ
Гадаад мэдээ

2024 оны “The booker prize” шагналыг Их Британийн зохиолч Саманта Харви хүртжээ

Урлаг Урлаг15/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“The booker prize” шагнал гардуулах ёслол энэ сарын 12-нд Лондон хотноо болж өндөрлөлөө.

Эл шагнал 1968 онд бий болж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй. Түүнчлэн 2013 он хүртэл тус шагналыг зөвхөн Их Британийн Хамтын нийгэмлэгийн орнууд болон Ирланд, Зимбабве улсын зохиолчдод л олгодог байсан бол түүнээс хойш бусад орны зохиолчид өрсөлдөх эрхтэй болсон юм. Хамгийн гол шалгуур нь шагналд өрсөлдөх бүтээл англи хэл дээр бичиж, хэвлэгдсэн байх ёстой аж.

Өнөө жилийн “The booker prize” шагналыг Их Британийн зохиолч Саманта Харви “Оrbital” хэмээх номоороо хүртсэн байна. Шүүгчид түүний бүтээлийг “Уншигчдад дэлхий ертөнцийг сонин содон, цоо шинээр мэдрүүлэх гайхалтай зохиол болсон” хэмээн үнэлжээ.

Зохиолч Саманта Харвигийн энэхүү “Orbital” хэмээх богино хэмжээний зохиолд Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа зургаан сансрын нисгэгчийн тухай өгүүлдэг ажээ. Тэрбээр эл зохиолоо цар тахлын хөл хорионы үеэр бичиж эхэлсэн бөгөөд яг жилийн өмнө хэвлүүлсэн гэнэ. Одоогоор түүний эл ном 29 мянган хувь борлогдоод байгаа ажээ.Түүнчлэн тэрбээр шагналаа гардахдаа уг шагналыг эх дэлхийнхээ төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, дэлхийгээ хайрладаг, энх тайвныг уриалж, энх тайвны төлөө ажилладаг хүн бүрт зориулж байгаагаа илэрхийлсэн юм.

Сонирхуулахад, “The booker prize” шагналыг дагалдаж 50 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал мөн зохиолчид очдог байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн шинэ жилийн өвөрмөц ёслолууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

NASA урьд өмнө ажиглагдаагүй гараг илрүүллээ

22/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө

08/01/2026

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

08/01/2026

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флиннд тоглох жүжигчид сонгогджээ

08/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.