Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ
Археологи

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ

Урлаг Урлаг19/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баруун бүсийн эрчим хүчний тулгуур болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөлөөллийн бүс буюу Ховд голын сав газраас эртний хүмүүсийн оршуулгын зан үйл, ахуй соёлыг илтгэх чулуун хашлагатай булш илэрч, авран хамгаалах малтлага, судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна.

Төслийн нөлөөллийн 28 мянга орчим га талбайд хийсэн хайгуулаар нийт 608 археологийн дурсгал бүртгэгдсэнээс 585-д нь авран хамгаалах малтлага хийж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах шаардлагатай болжээ. Үүний дотор хавтгай, том чулуунуудыг нямбайлан өрж, хүний биеийг багтаах хэмжээний тэгш өнцөгт хэлбэрийн чулуун авс үүсгэн оршуулсан чулуун хайрцагтай булш зэрэг Монгол Алтайн бүс нутгийн эртний нүүдэлчдийн түүх, соёлын үнэт өвүүд багтаж байгаа юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ажлын хэсгийн зохион байгуулалт дор дотоодын судалгааны зургаан байгууллага хамтран ажиллаж, эхний ээлжийн 200 гаруй дурсгалд малтлага хийж дуусгасан бөгөөд судалгааны ажил 2027 оныг дуустал үргэлжилнэ.

Археологийн судалгааны багийн ахлагч, судлаач Ч.Мөнхбаяр ярихдаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг түшиглэн тухайн бүс нутгаас илэрсэн ховор олдворуудад тулгуурласан Монголын анхны төрөлжсөн музейг байгуулах санаачилгыг дэвшүүлж, холбогдох байгууллагуудтай хэлэлцэж эхэлсэн. Ингэснээр усан сангийн талбайгаас авран хамгаалсан соёлын биет өвийг газар дээр нь хадгалж хамгаалах, дотоод гадаадын жуулчдад сурталчлан таниулах боломж бүрдэх юм” гэв.

Соёлын биет өвийг авран хамгаалах судалгааг 2027 оныг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн олдворуудад тулгуурлан төрөлжсөн музей байгуулах санаачилгыг холбогдох байгууллагуудтай хэлэлцэж эхэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

19/11/2026
Археологи Урлаг

Шивээтийн хүн чулуун хөшөөг 1981 онд илрүүлжээ

17/11/2026
Археологи Урлаг

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ

19/11/2026

Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан дүрийн тоглолт боллоо

19/11/2026

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

19/11/2026

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.