Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Ц.Хүсэлбаатар “Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэв
Кино

Найруулагч Ц.Хүсэлбаатар “Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэв

Урлаг Урлаг19/11/2026Шинэчлэгдсэн:19/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино урлагийн салбарын төлөөллүүд Кино урлагийг дэмжих сангийн төсөв болон хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар эсэргүүцэл илэрхийлж, шаардлага хүргүүлсэн. Энэ талаар найруулагч Ц.Хүсэлбаатар “Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуультай болсноор кино урлагийн салбарын хөгжилд шинэ боломжууд нээгдэж, гадаад харилцаа өргөжих, олон улсад танигдах гарц бий болсон. Зохиогчийн болон кино наадам, фестивальд зориулсан бүтээлүүдэд зайлшгүй санхүүгийн дэмжлэг шаардлагатай байдаг. Гол нь бид үндэсний өв соёлоо хамгаалах, гадаадын соёл кино урлагаар дамжин орж ирэх нөлөөллөөс сэргийлэх шаардлагатай. Үүний тулд үндэсний соёл, зан заншил, нийгэмд биеэ зөв авч явах, зөв хандлага, төлөвшлийг түгээх агуулгатай бүтээлүүдийг хийхэд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Ийм ч учраас 2022 онд Кино урлагийг дэмжих сан байгуулагдаж, Кино урлагийн зөвлөл 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Монголын кино урлагт гаднын соёлын нөлөөллөөс хамгаалах, үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор 10 тэрбум төгрөгийг төсөл, сонгон шалгаруулалтын журмаар кино бүтээж байгаа уран бүтээлчдэд олгохоор хуульд тусгаж, шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл өнөөдөр Кино урлагийг дэмжих сангийн төсвийг өгөхгүй, татан төвлөрүүлсэн асуудал яригдаж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар ч байсан соёл, шинжлэх ухааны салбарын төсвийг танаж болохгүй гэсэн олон улсын жишиг, зарчим бий. Учир нь соёл, шинжлэх ухаан бол тухайн улсын үндэсний оршин тогтнол, үнэт зүйл, урт хугацааны хөгжлийн үндэс. Монголын кино урлагийг гаднын зохисгүй нөлөөллөөс сэргийлэх, үндэсний өв соёл, үнэт зүйлээ хамгаалах, дэлхийд монголынхоо онцлогийг таниулахын тулд Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ сангийн үйл ажиллагаа тасалдах ёсгүй гэж үзэж байна” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026
Кино Урлаг

“Явуулын хүн говьд” уран сайхны кино Евроазийн кино наадамд оролцлоо

18/11/2026
Кино Урлаг

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

17/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Ц.Хүсэлбаатар “Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэв

19/11/2026

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

19/11/2026

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ

19/11/2026

Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан дүрийн тоглолт боллоо

19/11/2026

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.