Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Брэд Питт: Анжелинатай учирсан нь хамгийн том шагнал
Нийгэм

Брэд Питт: Анжелинатай учирсан нь хамгийн том шагнал

Урлаг Урлаг02/01/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Brad-Pitt-Angelina-Jolie-900x6004711793992014-01-02-12-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Би сайн жүжигчин л дээ. Гэхдээ агуу биш”. Tэр нэгэн ярилцлагадаа ингэж хэлсэн байдаг. Энэ үгээ магадгүй өнөөдөр ч давтах биз. “Би олон сайхан кинонд тоглосон. Бүгд л муугүй болсон гэж боддог” гэж тэрбээр уран бүтээлийн болон амьдралын туршлагаа хуваалцаж байв. “Муугүй болсон” гэдэг үг нь юу илэрхийлж байгааг бүгд мэднэ. Нэр хүнд, үзэсгэлэнт гэргий, зургаан хүүхэд, олон зуун шагнал, дэлхийн өнцөг булан бүрт байх тансаг орд харш Брэд Питтийнх. Тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд харамгүй оролцож, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалдаг.

Брэд Питт дөрвөн бүсгүйтэй нэр холбогдсон нь бүгд алдартай бүсгүйчүүд. Жульет Льюис, Гвинет Пэлтроу, Женнифер Энистон, Анжелина Жоли. Харин жүжигчний анхны хайр ангийнх нь Лора хэмээх охин байсан гэдэг. Дурлалдаа шатсан хөвгүүн Лорагийн цонхны доор өвлийн шөнийн хүйтнийг үл харгалзан зогсож, цасан дээр нэрийг нь бичиж байсан ч охин түүний сэтгэлийг хүлээж аваагүй аж.
Харин залуу хатагтай Жульет бол арай өөр. Жульет Льюисийг 17 настай байхад Брэд 26 настай байв. “Үхэхэд хэтэрхий эрт байна” кино тэдний хайр дурлалийн эхлэлийг тавьжээ. Хосууд амжилтад хүрэв. Гэвч олны анхаарлын төвд байгаа найз залуугаа хардсан Жульет “Калифорниа”-д хамтран тоглоод гурван жилийн хамтын амьдралдаа цэг тавив. Гэвч бүсгүй Брэд, Гвинет Пэлтроу хоёрын хайр дурлалын талаар сонсоод амиа хорлохыг завдаж байсан гэдэг.
Харин нөлөө бүхий продюсер аавтай, нэрт жүжигчин ээжтэй Гвинет боловсролтой, жинхэнэ дээдсийн удамтай бүсгүй байв. Брэд киноны зураг авалтын үеэр түүнд ухаангүй дурлажээ. Тэд анхны уулзалтаараа л бие биедээ татагдсан аж. Гэвч Гвинетийн эцэг, эхийн хувьд охиных нь дурлал толгойн өвчин болов. Гвинет ухаантай, хүмүүжилтэй бүсгүй байсан тул ээжтэйгээ маргасангүй. Тэр зүгээр л хайртыгаа хүмүүжүүлэхээр шийджээ. Хөөрхий Брэд. Зурагтын өмнө хэдэн цагаар ч хамаагүй хэвтдэг байсан залуу уран зургийн галерей, театраар явж, ном уншин, классик хөгжим сонирхох хэрэгтэй болов. Тэр гурван жил л тэсчээ. Брэд, Гвинет хоёрын салалтын талаар хэвлэлүүд мэдэх гээд чадаагүй гэдэг. Хожим нь Гвинет “Брэд намайг юу хийхийг нь зааж үйлдэл болгоныг нь шийдэхгүй байхыг хүсдэг байсан” гэж ярьжээ. Салсныхаа дараа Брэд “Гвинет гэж хэн юм бэ”, харин Гвинет “Түүнийг ийм удаан тэснэ гэж бодоогүй шүү” гэх мэтээр нэгнээ үзэн ядсан өнгө аясаар ярилцлага өгч байв.
Удалгүй Брэдийн амьдралд Женнифер Энистон гарч ирлээ. “Найзууд” киноны од бүсгүй түүнээс хүмүүжил шаардсангүй. “Жен намайг байгаагаар минь л хүлээж авсан. Би бүтэн цагаар ч хамаагүй зурагт үзэн гэртээ сууж , дугуй, мотоциклоор явах дуртай. Жен алийг нь ч эсэргүүцээгүй” гэж Брэд дурссан байдаг.
2000 оны зун Холливудын тансаг хуримнуудын нэг болсон нь Брэд, Женнифер хоёрынх байв. Гэвч тэд долоон жилийн хамтын амьдралдаа цэг тавих болсон шалтгааныг нь Анжелина гэж байв. Гэвч Анжелина “Би буруугүй ээ, тэр өөрөө л ирсэн” гэж хашгирах ч эрхтэй аж. “Би түүнийг сэтгэлийн шаналлаас нь салгасан. Брэд хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа их шаналдаг байсан юм” гэж Анжи ярьсан байдаг. “Анжелинатай учирсан нь надад хамгийн том шагнал” гэж Брэд нэг ярилцлагадаа хэлсэн билээ.

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026

63 настай Деми Мур Каннд бүгдийг алмайруулав

15/05/2026

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгслөө

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.