Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Элит балет”-ынхан БНСУ-д тоглолоо
Балет

“Элит балет”-ынхан БНСУ-д тоглолоо

Урлаг Урлаг24/12/2024Шинэчлэгдсэн:24/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын балетын урлагийг олон улсын үзэгчдэд таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Элит балет” компанийнхан энэ сарын 21-нд БНСУ-д тогложээ. Тэд П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик ба гайхамшгийн орон”-ыг медиа арт балетын хэлбэрээр Солонгосын “Eoul art center”-т хоёр удаа тоглосон байна. Тоглолтод манай улсын Консерваторын балетын ангийн 27 оюутан, сурагч, уран бүтээлч оролцсон аж. Тус компанийнхан орчин цагийн үзэгчид, залуусын эрэлт хэрэгцээ, сонирхлыг судалсны үндсэн дээр медиа арт төрлийг балетын урлагт нэвтрүүлээд байгаа билээ. Монгол хүн балетын урлагийг техник, технологийн дэвшил, видео эффект, 3D виртуал орчин, холлограм зэрэгтэй анх удаа хослуулан медиа арт хэлбэрээр олон нийтэд хүргэснээрээ тэдний уран бүтээлүүд онцлогтой.

“Энэхүү бүтээлийг Солонгос улсад тоглуулснаар Монголын Консерваторын балетын 27 оюутан, сурагч, уран бүтээлч залуус эх орноо сурталчилна. Бас тэдэнд маш том дадлага, туршлага болохоороо онцлогтой юм. Мөн хоёр улсын балетын урлагийнхны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах давуу талтай. “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетын жүжигт Монгол Улсын Төрийн далбаа, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин хэв шинжийг харуулсан хургачин охины тухай бүжиг дэглэн найруулж, шигтгэн оруулсан. Энэ нь Солонгосын үзэгчдэд эх орноо таниулах маш тод сурталчилгаа болно гэж бид харж буй” хэмээн “Элит балет”-ын үүсгэн байгуулагч, балетмейстер Ц.Цолмонбуд онцоллоо.

Ташрамд дурдахад, “Элит балет” компани 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Тус компанийнхан Монголынхоо балетын урлагийг сурталчлахын зэрэгцээ энэ чиглэлээр суралцах оюутан, сурагчдын тоог нэмэгдүүлэх, залуучуудад урлагийн гоо зүйн өндөр боловсрол олгох зорилготой аж. Тэд одоогоор “Ла ла лэнд” болон “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетаа бүтээгээд байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Балетын гоцлол жүжигчин, балетмейстер Х.Гэрэлчимэг Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

16/02/2026
Балет Урлаг

Амралтын өдрүүдээр “Дон Кихот” балет тоглоно

13/02/2026
Балет Урлаг

“Уран хас” балет дахин тайзнаа

28/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.