Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ
Балет

“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ

Урлаг Урлаг25/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Номадик балет” продакшн 10 жилийн ойдоо зориулан “UG Events”-тэй хамтран “Grandeur” контемпорари балет шоуг хүргэх гэж байна. Энэхүү тоглолт нь сонгодог балетын төгс техник, контемпорари бүжгийн эрх чөлөөт хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн гүн илэрхийллийг хослуулсан цоо шинэ тайзны бүтээл аж.

Тоглолтод өнөө цагийн Монголын сонгодог болон орчин үеийн бүжгийн урлагийн сор болсон мэргэжлийн уран бүтээлчид, шилдэг бүжигчид оролцож, уран бүтээлийн өндөр түвшнийг үзэгчдэд хүргэнэ.

Тоглолтын бүтээлүүдэд хүний амьдралын салшгүй хэсэг болсон хайр дурлал, учрал, хагацал, баяр баясал, хүсэл тэмүүлэл, дотоод тэмцэл, амьдралын үнэ цэнэ зэрэг сэдвүүдийг бүжгийн хэлээр илэрхийлнэ.

“Grandeur” контемпорари балет шоу есдүгээр сарын 11, 12-нд “UG Palace”-т 19.00 цагаас болно.

  • Сонгодог балет + Contemporary хөдөлгөөн

Классик балетын техник, contemporary dance-ийн чөлөөт хөдөлгөөн, илэрхийллийг хослуулсан шинэлэг бүтээлүүдийг хүргэнэ.

  •  Өгүүлэмжээс илүү мэдрэмж

Хайр, эрх чөлөө, дотоод тэмцэл, хүний харилцаа зэрэг сэдвийг хөдөлгөөн, хөгжим, тайзны илэрхийллээр мэдрүүлэх цоо шинэ уран бүтээлүүд тоглогдоно.

  • Хөгжмийн өвөрмөц хослол

Сонгодог болон орчин үеийн хөгжим, амьд хийлийн гоцлол, мюзиклийн дуун дээр тусгайлан дэглэсэн шинэ бүтээлүүдийг толилуулна.

  • Шинэлэг тайз, гэрлийн шийдэл

UG Events-тэй хамтран орчин үеийн тайзны засал, гэрлийн өвөрмөц шийдлээр бүжиг, хөгжим, орон зайг нэгтгэсэн цогц үзүүлбэрийг бүтээнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026
Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.