Женнифер Энистон, Жастин Теру нар хуримаа хийгээгүй ч тэдний анхны хүүхдийг тээж төрүүлэх эхийн эрэлд морджээ. Жүжигчин бүсгүйн дотно найз болох Николь Кидман мөн энэ аргыг хэрэглэж хүүхэдтэй болсон нь Энистонд дэндүү таалагдсан гэнэ.
Жүжигчин бүсгүй тээгч эхээр хүүхэд төрүүлэх талаар сүүлийн хэдэн жилийн турш боджээ. Ингээд найз Никольтойгоо энэ сэдвээр ярилцсаны эцэст эцсийн шийдвэрээ гаргасан байна. Тиймд одоо бүсгүй найз залуу Теругийн хамтаар энэ зун гэхэд хүүхдийг нь тээх боломжтой боломжит бүсгүйг хайж эхлээд байгаа гэнэ. Ер нь Женнифер бүсгүй хүүхэдтэй болохыг нэг их яарахгүй байгаа гэдгээ үргэлж хэлж байсан юм. Тээгч эх түүнд жирэмсний үеийн сэтгэл хямралыг мэдрэх эрсдэлээс зайлсхийх боломжийг олгоно гэж тэр ярьж байлаа.
Эх сурвалж www.wikimon.mn