Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Өсвөрийн балетчид “World Ballet Grand Prix Tokyо” уралдааныг зорилоо
Дотоод мэдээ

Өсвөрийн балетчид “World Ballet Grand Prix Tokyо” уралдааныг зорилоо

Урлаг Урлаг22/01/2025Шинэчлэгдсэн:24/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монголын балетын хөгжил сан”-гийн дэргэдэх Монголын үндэсний балетын сургуулийн 25 сурагч гурван багшийн хамт “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд оролцохоор Японы Токио хотноо очоод байна.

“World Ballet Grand Prix Tokyо” нэгдүгээр сарын 21, 22, 23-нд Токио хотын “Митака Сити Холл”-д болох ба “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг олон улсын шүүгчээр оролцоно.

ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон олон улсын балетын “Шорюү” нэгдэл хамтран уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 39 орны балетчид оролцож байна.

Багийн хоёр, гоцлол дөрвөн үзүүлбэртэйгээр уралдааныг зорьсон сурагчид өчигдөр /2025.01.21/ нэгдүгээр шатны шалгаруулалтдаа оролцож, олон улсын сургалтад хамрагдлаа.

Монголын балетчин охидын дасгалжуулагчаар Монголын үндэсний балетын сургуулийн багш Ч.Ганчимэг, Ц.Жаргалан, Т.Энхсүрэн нар ажиллаж байна.

Дэлхийн улс орнуудын дундаас соёлын харилцаа, соёлын солилцоог эрчимжүүлэх, балет, бүжгийн урлагийг хөгжүүлэх Олон Улсын төсөл, хөтөлбөрүүдэд Норвеги, Сингапур, Итали, БНСУ, АНУ, Испани, ОХУ, Болгар зэрэг улсууд идэвхтэй оролцдог бол Монгол Улсын оролцоо, идэвх сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолжээ.

Тухайлбал, Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид 2024 онд “World Ballet Grand Prix Tokyо” уралдааны бүх төрөлд алтан медаль хүртэн, өндөр амжилт үзүүлж байсан юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Ц.Оргил: Урлаг хүссэн, хүсээгүй тухайн нийгмийнхээ толь болдог

07/01/2026
Аялал жуулчлал Урлаг

Ч.Номин: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

06/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө

08/01/2026

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

08/01/2026

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флиннд тоглох жүжигчид сонгогджээ

08/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.