Өмнөд Солонгосын “BLACKPINK” хамтлагийн гишүүн, дуучин Женни 2027 оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын хоёр номинацид нэр дэвшиж, карьертаа шинэ амжилт тогтоолоо.
Тэрбээр Австралийн хөгжимчин Тэйм Импалатай хамтарсан “Dracula” дууны ремиксээрээ оны шилдэг бичлэг (Record of the Year) болон шилдэг поп хос/хамтлаг үзүүлбэр” (Best Pop Duo/Group Performance) гэсэн хоёр төрөлд нэр дэвшжээ.
Ийнхүү Женни бие даасан уран бүтээлчийн хувьд “Грэмми”-д анх удаа нэр дэвшиж буй нь энэ юм. Түүний хувьд дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгд нэр дэвшсэн нь уран бүтээлийнх замнал дахь онцлох үйл явдал болж байна.
69 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Crypto.com Arena”-д зохион байгуулагдана.

