Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Болор цом-31” наадмын түрүүг хэн авах вэ?
Нийгэм

“Болор цом-31” наадмын түрүүг хэн авах вэ?

Урлаг Урлаг20/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3a5176b52673be35big8978796382014-01-20-11-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг  “Болор цом” их наадам анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 31 дахь жилийнхээ босгыг алхаж байна. Оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” нэгдүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж байна.

Энэ жилийн “Болор цом-31” яруу найргийн наадам нь хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсаны мэндэлсний 80 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.. Тэрбээр “Болор цом” наадмыг анх санаачилсан бөгөөд энэ нь улсын чанартай хамгийн том яруу найргийн наадам болсон билээ. Тиймээс тус наадмыг МЗЭ 85 жилийнхээ ойгоор нутагт нь зохион байгуулахаар болжээ. Орон нутагт дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй энэ наадмын түрүүг өнөө жил хэн авах тухай яриа утга зохиолын хүрээнийхэн төдийгүй уншигч, үзэгчид ч таамаг дэвшүүлсээр байна.

Сүүлийн жилүүдэд уг наадамд оролцогсдын шүлгэн хүлэг нь улам чангарч буйгаас гадна залуужсан нь олны таашаалд ихэд нийцэж байгаа билээ. Өнгөрсөн жилийн “Болор цом-30” наадмыг яруу найрагч Н.Гантулга хүртэж байсан юм. Тэгвэл энэ жилийн шилдэгүүд хэн байх вэ гэсэн таамагт “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, В.Нэргүй, Б.Баттулга, “Г.Сэр-Одын нэрэмжит шагнал”-т яруу найрагч О.Цэнд-Аюуш нарын нэр байгаа аж. Түүнчлэн Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа учир “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоог гурав дахь удаагаа ч түрүүлж магадгүйгэх таамаг байна. Үүнээс гадна нутгийн яруу найрагч, МЗЭ-ийн гишүүн С.Дамдиндорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Наранболд нарын нэр ч сонсогдож буй сурагтай. Ямартаа ч уран үгийн шидийг гайхуулсан уран бүтээлчид маань удахгүй шүлгэн хүлгээрээ уралдана. Тэр мөчид хэний сойсон шүлэг цойлохыг сонсогч олон тэсэн ядан хүлээж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.