Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»2025 оны Берлины олон улсын кино наадамд өрсөлдөх бүтээлүүд тодорлоо
Кино

2025 оны Берлины олон улсын кино наадамд өрсөлдөх бүтээлүүд тодорлоо

Урлаг Урлаг24/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Берлины олон улсын кино наадам ирэх хоёрдугаар сарын 13-наас 23-ны хооронд болно. 75 дахь удаагаа зохион байгуулагдах эл наадмын дээд шагнал болох “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөх бүтээлүүдийг танилцууллаа.

Уг дээд шагналын төлөө нийт 19 кино өрсөлдөхөөр болсны дотор нэр хүндтэй, туршлагатай найруулагчдаас гадна мөн шинэ залуу найруулагчдын бүтээлүүд ч багтжээ.

Тэдний заримаас дурдвал, өмнө нь “Алтан баавгай” шагнал хүртэж байсан Францын найруулагч Люсиль Хаджихалилович “Мөсөн цамхаг”, 2021 оны “Алтан баавгай” шагналын эзэн болох Румын улсын найруулагч Раду Жүд “Континенталь 25”, Америкийн алдарт найруулагч Ричард Линклейтер “Хөх сар”, “Алтан баавгай” шагналыг дөрвөн удаа хүртсэн Өмнөд Солонгосын найруулагч Хон Сан Сү “Байгаль чамд юу гэж хэлэв” гэх зэрэг 19 кино өрсөлдөхөөр болсон байна.  Мөн түүнчлэн Украины найруулагч Катерина Горностайн “Цаг хугацааны тамга” хэмээх цорын ганц баримтат кино өрсөлдөж байна.

2025 оны Берлины олон улсын кино наадмын “Алтан баавгай” шагналд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг доор танилцуулья.

  • “Ari” (Франц, Бельги) – найруулагч Леонор Серрай
  • “Blue Moon” (АНУ, Ирланд) – найруулагч Ричард Линклейтер
  • “The Safe House” (Швейцарь, Люксембург, Франц) – найруулагч Лионель Байер
  • “Dreams” (Мексик) – найруулагч Мишель Франко
  • “Dreams” (Норвеги) – найруулагч Даг Йохан Хаугеруд
  • “What Does that Nature Say to You” (Өмнөд Солонгос) – найруулагч Хон Сан-сү
  • “Hot Milk” (Их Британи) – найруулагч Ребекка Ленкевич
  • “If I Had Legs I’d Kick You” (АНУ) – найруулагч Мэри Бронстейн
  • “Kontinental ’25” (Румын) – найруулагч Раду Жүд
  • “The Message” (Аргентин, Испани) – найруулагч Иван Фунд
  • “Mother’s Baby” (Австри, Швейцарь, Герман) – найруулагч Йоханна Модер
  • “The Blue Trail” (Бразил, Мексик, Чили) – найруулагч Габриэль Маскаро
  • “Reflection In A Dead Diamond” (Бельги, Люксембург, Итали, Франц) – найруулагч Эллен Каттет
  • “Living The Land” (Хятад) – найруулагч Хуо Мэн
  • “Timestamp” (Украин, Люксембург, Нидерланд, Франц) – найруулагч Катерина Горностай
  • “The Ice Tower” (Франц, Герман) – найруулагч Люсиль Хаджихалилович
  • “What Marielle Knows” (Герман) – найруулагч Фредерик Хамбалек
  • “Girls On Wire” (Хятад) – найруулагч Вивиан Чү
  • “Yunan” (Ger-Can-It-Palestine-Qat-Jor-Saudi) – найруулагч Амир Фахер Элдин

Ташрамд дурдахад, өнөө жилийн Берлины кино наадмын тусгай шагналын нэг болох хүндэтгэлийн “Алтан баавгай” шагналыг кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, Шотландын жүжигчин Тильда Свинтонд гардуулахаар болжээ. Харин кино наадмыг найруулагч Том Тыкверын “The Light” хэмээх шинэ киногоор нээх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драм ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

10/02/2026
Кино Урлаг

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

09/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драм ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

10/02/2026

“Radiohead” хамтлагийн Жонни Гринвүүд Меланиа Трампын баримтат киноноос хөгжмөө хасуулахыг хүсэв

10/02/2026

Дэвид Бекхэмийн хүү Ромео Хоошорюү аваргын дэвжээнд зочилжээ

10/02/2026

“Bigbang” хамтлаг энэ жил албан ёсоор эргэн ирнэ

10/02/2026

Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир Налайх дүүргийн “Хүндэт иргэн” боллоо

10/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.