Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»С.Сарнай, Ж.Дамдинцэрэн нар “Азийн стар модель” боллоо
Нийгэм

С.Сарнай, Ж.Дамдинцэрэн нар “Азийн стар модель” боллоо

Урлаг Урлаг22/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5e37cbd89e915875big784309162014-01-22-10-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 "Asia Model Festival Awards"  загварын наадам энэ сарын 16, 17-нд Солонгосын Сөүл хотноо болж өндөрлөлөө. Энэ жил ес дэх удаагаа зохиогдсон тус наадамд 15 орны загвар өмсөгчид оролцжээ. Наадмыг SBS, Arirang гээд гурван том телевизийн сувгаар дэлхийн 140 гаруй оронд шууд дамжуулсан байна.  "Asia Model Festival Awards"  наадам нь Ази тивийн хамгийн алдартай загварын наадам бөгөөд олон улсын загварын хоёр номинацитай.  Эхний номинаци нь загварын тайзнаа шинээр төрөн гарч буй загвар өмсөгчид өрсөлддөг “Asia new star model”  шагнал юм. Энэ номинацид нийт 50 гаруй загвар өмсөгч оролцжээ. 

Хоёр дахь номинаци  нь Азийн орнуудаас эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч тодруулдаг  “Asia Model Star” шагнал юм.  Уг шагналыг өөрийн орондоо олон жил загвар өмссөн мөн "Asia Model Festival Awards"  наадмын болзлыг хангасан загвар өмсөгчдөд олгодог журамтай  юм байна. Энэхүү шагналыг 14 орны загвар өмсөгчид хүртжээ. Манай улсыг төлөөлж тус наадамд оролцсон “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нар “Asia Model Star” боллоо. Ингээд Монгол орныхоо нэрийг гаргаж ирсэн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нарт сайтынхаа нийт уншигчдын өмнөөс халуун баяр хүргэе.

Т.Жанерке

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.