Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “ХУНТ НУУР” бүжгэн жүжиг энэ сарын 26-ны өдөр 17.00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдох гэж байна.
Уг тоглолтын орлогыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 хувь хандивлахаар “Donate for change” хандивын арга хэмжээг зохион байгуулагчид уриалан ажиллаж байна.
Иймд таныг болон танай хамт олныг нэгэн үдшийг сонгодог урлагийн танхимд тухлан саатахын сацуу Монголын бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Гол дүрүүдэд:
ОДЕТТА -Б.Саруул СТА
ОДИЛЛИЯ -Б.Саруул СТА
ЗИГФРИД -Д.Алтанхуяг МУГЖ
РОТБАРТ -А.Өлзий-Орших СТА
ХАТАН ХААН -Ц.Жаргалан СТА
САЛБАДАЙ -Т.Хан-Очир
ПА ДЕ ТРУА -Г.Цолмон МУГЖ, О.Анужин, А.Билгүдэ
Жижиг хунгууд -Г.Цолмон МУГЖ, Б.Алтаннамар СТА, О.Анужин, Ж.Ханбулнай
Том Хунгууд -Г.Батчимэг СТА, Б.Энхтуул СТА, У.Анужин
УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.
Тасалбарын үнэ: 50,000 төгрөг
Захиалга авах утас: 88050490, 99267022, 98256882
Хүргэлт: Үнэ төлбөргүй
www.URLAG.mn