Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Жагсаалийн дуу” зохиогчдын улсын уралдаан болно
Нийгэм

“Жагсаалийн дуу” зохиогчдын улсын уралдаан болно

Урлаг Урлаг23/01/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
logo_chuulga_new_8.9103447102014-01-23-11-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Зорилго: Монгол улсад үлээвэр хөгжим үүсч хөгжсөний  100 жилийн ойг угтаж жагсаалын дууны өв санг баяжуулах, цэргийн албан хаагчдад цэрэг эх оронч, цэргийн албаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, жагсаалын дууны бүтээлийг олон нийтэд түгээх, сурталчилах, хөгжүүлэхэд оршино.

Нэг: Уралдааныг зохион байгуулах журам

  1. 1.  Уралдаанд хөгжмийн зохиолчид, удирдаачид, яруу найрагчид оролцоно.
  1. 2. Зохиогчид зөвхөн 1 бүтээлээр оролцоно.
  1. 3. Уралдаанд орох бүтээлүүдийг /бүтээлийн клавир, үг, партитур/ 2014 оны 03 дугаар сарын 03-ны дотор зохион байгуулах комисст ирүүлсэн байна. /Бүтээлийг зохиогчийн нэргүй кодолж хүлээн авна/
  1. 4. Уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгуулна.

1-р шатны  шалгаруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 14.00 цагт,

2-р шатны шалгаруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14.00 цагт,

3-р шатны шалгаруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 14.00 цагт

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавъяаны одонт Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын байранд тус тус зохион байгуулна.

  1. 5. Уралдаанд оролцох бүтээлийн дарааллыг сугалаагаар тодруулах ба уралдаан дуустал тэр дарааллыг баримтлана.
  1. 6. Зохиогчид бүтээлээ 1,2-р шатны шалгаруулалтад өөрсдийн сонгосон хөгжим, дуучдаар сонсгоно. 3-р шатны шалгаруулалтад ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд партитураа өгч сургуулилан, ХЦДБЧ-ын найрал дуучдаар дуулуулж сонсгоно.
  1. 7. 1-р шатны шалгаруулалтаас 15 бүтээл, 2-р шатны шалгаруулалтаас 8 бүтээл шалгаруулж, 3-р шатны шалгаруулалтад орсон 8 бүтээлийг 1,2,3, Тусгай байр тус тус эзлүүлнэ.
  1. 8. Шалгарсан 8 бүтээлийг хэвлэл  мэдээллийн хэрэгслэлүүдээр олон нийтэд сурталчилна.

Хоёр: Уралдаанд ирүүлэх бүтээлийн шаардлага

  1. 1. Цэргийн сүр хүч, эх орон, баатарлаг үйлсийг илэрхийлсэн жагсаалын дуу байх;
    1.  Уралдаанд оролцох бүтээлийн клавир /үг  шивсэн/, партитурыг  /нотны программаар/ шивж А4-ийн цаасаар хэвлэн тус бүр 1 хувийг, мөн цахим хэлбэрээр уралдааны комисст ирүүлэх;
    2.  Уралдаанд оролцох бүтээл нь 2014 онд шинээр хийгдсэн байх;

Гурав: Шагнал

       3.1.  1 дүгээр байр нэг-                       5.000.000 төгрөг

                 2 дугаар байр нэг-                     3.000.000 төгрөг

                 3 дугаар байр нэг-                     1.000.000 төгрөг

                 Тусгай байр тав тус бүр          500.000 төгрөг

       3.2  Хөгжмийн зохиолчид шагналын 70%, яруу найрагчид шагналын 30%-ийг   тус тус олгоно.           

 Зохион байгуулах комисс:

 Холбоо барих утас:  451652, 450130, 263841

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.