Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран нугараач Э.Цацралыг алтан гадас одонгоор шагналаа
Нийгэм

Уран нугараач Э.Цацралыг алтан гадас одонгоор шагналаа

Урлаг Урлаг23/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1533919_248936198600767_22476729_n6295572192014-01-23-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол улсын иргэн Эрдэнэбилэг овогтой Цацрал нь баг наснаасаа уран нугарч эхэлсэн байна. Түүний энэхүү авъяасыг гэр бүлийнхэн нь дэмжин Улсын циркийн уран нугаралтын багш МУГЖ, Төрийн шагналт Мажигсүрэн багшид шавь оруулан 2004 оноос эхлэн дэлхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдээс урилга ирэх болж чамгүй амжилт гаргасан байна.

Тэрээр одоо Итали улсын үндэсний цирк болох “DARIX TOGNI” цирктэй гэрээ байгуулан ажиллаж байна. Э.Цацрал нь “GUINNESS WORLD RECORDS”-т оролцож “longest time to hold the Marinelli bend position” буюу уран нугаралтын хэллэгээр шүдэн дээр удаан зогсох гэсэн нэртэй төрөлд дээд амжилтыг тогтоосон юм.

Анх энэхүү рекордыг 2009 онд Оюунгэрэл гэх эмэгтэй “50” секунд тогтож байсан бол Э.Цацрал 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2 минут 34 секунд тогтож шинэ амжилтыг Унгар улсын Будапешт хотын Circus Maximus гэх циркэд шүүгч болон гэрч 4 хүн, хөтлөгч, зураглаачтайгаар амжилтаа баталгаажуулж шинэ амжилтын эзэн болоод байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас уран нугараач Э.Цацралыг Монголын соёл, урлагийн хөгжлийг олон улсад таниулахад түлхэц өгөх уг үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн, дугаар 201 тушаалаар уран нугараач Эрдэнэбилэгийн Цацралыг алтан гадас одонгоор шагналаа..

Харин түүний шагналыг ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл гардуулан өглөө. Э.Цацралтадаа циркийн урлагт улам их амжилт гаргаж гаргахыг хүсэн ерөөе.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.