Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ш.Гүрбазар: Ижий та
Утга зохиол

Ш.Гүрбазар: Ижий та

Урлаг Урлаг06/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gvrbazar1061208982012-04-06-21-57[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэндээ дараатай л яваа шүү дээ
Ээжээ
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хуруу баривал болж л байна л даа ээжээ

Гэлээ ч
Миний намхан ижий та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү
Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү

Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм

Гэлээ ч
Миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой

Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнл дараатай л яваа шүү
Ээжээ
Та хүүдээ гомдоогүй биз дээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026
Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.