Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ALFA MUSIC” хөгжмийн төсөл авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжинэ
Нийгэм

“ALFA MUSIC” хөгжмийн төсөл авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжинэ

Урлаг Урлаг27/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
alfa_music4347616872014-01-27-09-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“ALFA MUSIC”  төсөл нь Шинэ үеийн залуусын сонголт болж байгаа авьяаслаг уран бүтээлч залуусыг дэмжиж, тэдний шинэ уран бүтээлийг нийтэд сурталчлах хөгжмийн төсөл юм. Залуусын амьдралын хэв маягийг цахим ертөнцөөр байлдан дагуулж буй Youtube, Facebook зэрэг сайтуудаар дамжуулан дэмжигч, сонсогч залуусын оролцоотойгоор онцгой нэгийгээ хамтдаа шалгаруулж, шагнан урамшуулан, хамтран ажиллах зорилготой юм.
Монголын рок поп дуу хөгжмийн салбар дах “Music 9” буюу Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлэг нэрээр тасралтгүй 10 жилийн турш телевизийн дэлгэцээр үе үеийн алдарт уран бүтээлчид, хамтлаг дуучдын шинэ сонирхолтой уран бүтээлүүд, клип, мэдээ мэдээллүүдийн булангуудаар үзэгчдийн хүртээл болгодог “M GALAXY Studio”-ийн 10 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын эхлэл болгож “ALFA MUSIC” төслийг хэрэгжүүлж байна.

Сүүлийн үед хамгийн их олны таашаалд нийцсэн уран бүтээлчид болох Тэнүүн, Баярцэнгэл, Хишигжаргал, Чойжоо, Номин /NMN/ нар өрсөлдөх бөгөөд  зөвхөн амьдаар дуулах юм. 8 үе шаттайгаар  үргэлжлэх “ALFA MUSIC” төслийн эцсийн шатны шалгаруулалт  2-р сарын 21-ны Баасан гарагт болно.

Амьд тоглолт болох газрууд:

1. Tse Pub 1-р сарын 24, 25-ны өдрүүдэд 20.30 цагт/3,4 хорооллын эцэс/
2. New world Pub 1-р сарын 24, 25-ны өдрүүдэд 21.30 цагт/ Бөхийн өргөөний замын эсрэг талын /
3. Tse Pub (Level) 1-р сарын 29,31-ний өдрүүдэд 20.30 цагт/ Энхтайван найрамдлын ордон /
4. Miracle Pub 1-р сарын 29,31-ны өдрүүдэд 21.30 цагт /13 хороолол /

Оролцогчдын шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их үзсэн гэх гол шалгуур, тоглолтуудад хэрхэн оролцож байгаа зэрэг үйл явцыг харгалзан ялагчийг тодруулах бөгөөд Нэгдүгээр байранд шалгарсан дуучин гадаадад дуртай хамтлаг, дуучныхаа тоглолтыг үзэх эрх, Хоёрдугаар байранд шалгарсан дуучин видео клип хийлгэх эрхээр тус тус шагнагдах юм.

Дуртай хамтлаг, дуучныхаа дууг амьдаар сонсохыг хүсч буй залуусыг хүрэлцэн ирэхийг урьж байна
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.