Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кино зохиолч, судлаач, найруулагч, шүүмжлэгч Дүйнхорын Мягмарсүрэн таалал төгслөө
Кино

Кино зохиолч, судлаач, найруулагч, шүүмжлэгч Дүйнхорын Мягмарсүрэн таалал төгслөө

Урлаг Урлаг10/02/2025Шинэчлэгдсэн:10/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМГЭНЭЛ

Кино зохиолч, судлаач, найруулагч, шүүмжлэгч, профессор бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч Дүйнхорын Мягмарсүрэн нь 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр таалал төгсөж, гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, Монголын кино урлагт нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.

Дү.Мягмарсүрэн нь 1944 оны тавдугаар сарын 9 нд Улаанбаатар хотод айлын хоёр дахь хүүхэд болон төрсөн билээ. Тэрээр 1953 онд нийслэлийн тэргүүний тавдугаар сургуульд элсэн орж суралцаж, цаашлаад 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид орж, 1968 онд төгссөн. Ажлын гараагаа 1968 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар эхлүүлж, Улсын архивын хэрэг эрхлэх газарт тооцооны группийн ахлагч, Хэл зохиолын хүрээлэнд урлаг судлаачаар ажиллаж байгаад кино урлагтай албан ёсоор амьдралаа холбосон түүхтэй.

Кино урлагт олон зохиол, ном, шүүмж бичсэн ба дэлгэцийн бүтээлүүд нь:

  1. Ацаг шүдний зөрөө (1985)
  2. Агшин-1 (1992)
  3. Агшин-2 (1994)
  4. Үлгэр шиг хайр (1999)
  5. Торлогдсон хайр (2001)
  6. Зориг (2003)
  7. Хүний хүүхэд (2011)
  8. Чөлөөт цаг, залуучууд (баримтат, 1978)

Ном зохиолууд:

  1. Кино зохиолын учир (1985)
  2. Монгол кино урлаг (хамтарсан бүтээл, 1989)
  3. Кино урлаг судлал (2011)
  4. Дэлхийн болон Монголын кино урлагийн чиг хандлага (2014)
  5. Сүнснүүдийн зовлон (2018)
  6. Зориг (кино зохиол, 2003)
  7. “Соёлын түүх”-ийн “Монголын кино урлаг” хэсэг (1980)
  8. “Монголын түүх, соёлын атлас”-ын “Монгол кино” хэсэг (2004)
  9. Оросын “Нэвтэрхий толийн “Монгол кино 1981-1982 он” хэсэг
  10. “Ухаарлын хорвоо буюу кино урлагийн өгөөж” номнуудын зохиолч, редактороор ажилласан юм.

Дү.Мягмарсүрэн таны зарчимч дайчин, хөдөлмөрч зан чанар, монголын кино урлагт үзүүргүй сэтгэлээр амьдралаа зориулж, хойч үеэ чин сэтгэлээсээ сурган хүмүүжүүлж явсан эгэл мөртлөө энгүй сайхан сэтгэл гэгээн дүр тань бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.

“Монгол кино” нэгтгэл

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Squid game-3” цувралын анхны тизер цацагдлаа

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Thunderbolts*” 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.