Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадам өнгөрсөн бямба гаригт шилдгүүдээ тодрууллаа. 27 дахь жилдээ зохион байгуулагдсан тус наадамд нийт 104-н бүтээл бүртгүүлэн өрсөлдсөнөөс сүүлийн шалгаруулалтанд 26-н бүтээл тунаж үлдэн СТӨ-ний тайзнаа эгшиглэж эрхэм шүүгчид болоод зохион байгуулагчид, үзэгч сонсогчдод хүрсэн юм.
Наадмын тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Хаадын зарлигтай монгол нутаг” бүтээлээрээ хүртсэн бол тус уран бүтээлийн шүлгийг МУСТА Л.Гаваасүрэн бичэж, МУГЖ Ц.Төвшинтөгс дуулж амьдруулсан юм. Мөн тус наадмын дэд байрыг “Анир” студын захирал, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуяг “Амьддаа бие биеээ хайрла” бүтээлээрээ хүртсэн бол, тус уран бүтээлийн шүлгийг Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч О.Дашбалбар агсан бичэж “UVERTURA” хамтлаг дуулж амьдруулсан ажээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Морин хуур-2012” наадамд ая зохиогч хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөн билээ. Тус бүтээлүүдээс гранпри шагналыг төрийн шагналт, УГЗ Б.Шарав хүртэж, нэгдүгээр байранд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны дарга, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, удаах байранд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од орсон бол гуравдугаар байранд Залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц тус тус шалгарсан юм.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn