“Nuans” Буриад улсад тоглоно Поп опера чиглэлээр уран бүтээл туурвидаг “Nuans” хамтлагийнхан ОХУ-д аялан тоглолт хийхээр зэхжээ. Тэд тун удахгүй “Лучши песни для мамы” аялан тоглолтоо ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Усть, Орда, Улаан-Үд, Чита зэрэг хотуудад тоглох аж. Өнгөрсөн жил тус хамтлагийнхан “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан мөн ОХУ-д “Nuans popera” тоглолтоо хийж байсан бол энэ удаад ч мөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан шинэ тоглолтоо хийхээр төлөвлөжээ.