Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»МҮОНТ Сар шинийн баярт зориулан 30 орчим нэвтрүүлэг үзэгчдэд хүргэнэ
ТВ Нэвтрүүлэг

МҮОНТ Сар шинийн баярт зориулан 30 орчим нэвтрүүлэг үзэгчдэд хүргэнэ

Урлаг Урлаг25/02/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XVII жарны “Хөхөгчин” хэмээх модон могой жилийн Сар шинийн баяр энэ долоо хоногт тохионо. Эдгээр өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Сар шинийн баярт зориулан үндэсний агууламжтай 30 орчим нэвтрүүлэг, хөтөлбөрийг бэлтгэн үзэгч олонд хүргэхээр ажиллаж байна.

Тухайлбал, Сар шинийн өдрүүдэд үзэгчдийн үздэг 21 аймгийн нийгэм соёлын онцлогийг илэрхийлсэн “Монгол түмний мэнд” нэвтрүүлэг, уралдаант цэнгээнт “Дөрвөн бэрх”, хөгжимт театруудын уран бүтээлчдийн оролцсон “Сувдан өргөө” нэвтрүүлэг, “Зүүдэлсэнгүй явлаа” теле зохиомж, “Зул алдар хаан” тууль зэрэг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх аж. Түүнчлэн, МҮОНТ-ийн уран бүтээлчид Дорноговь, Өмнөговь, Увс, Завхан зэрэг аймгаас Сар шинийн баярт зориулан нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэж буй юм байна.

Мөн “Хичээлийн дараа”, “Хөгжилтэй үсгүүд”, “Монгол өв соёл” нэвтрүүлгийн хүрээнд Сар шинийн гоёл хурган дотортой дээл, битүүлэх ёс, Буурийн голын хос зогдорт, “Монголчуудын  эрхэмлэн дээдлэх үнэт зүйл”, “Занабазар ба Цагаан сар” нийтлэл, нэвтрүүлэг “Чөргөөлгөн цагаан аялгуу” Алтай ятгын концерт, “Зул алдар хаан” тууль цуврал, “MNB Live music”,  “Монгол түмний мэнд” зэрэг нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд оролцож буй Монголын баг

24/09/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Жимми Киммелийн шоуг дахин гаргахаар боллоо

23/09/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Anuxai’s fitness-4” реалити шоуны бүртгэл маргааш эхэлнэ

22/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

09/10/2025

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

09/10/2025

Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн музейд бий

09/10/2025

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.