Тайваний Тайчун хотын захиргаанаас 2025 оны “Да Дун дүрслэх урлагийн 30 дахь удаагийн үзэсгэлэн”-г зохион байгуулах гэж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-15-ныг хүртэл явагдана.
Үзэсгэлэнд иргэншил хамаарахгүй, бүх төрлийн материалыг ашиглан нийт 11 ангилалд бүтээлээ ирүүлэх боломжтой юм. 2023 онд Монгол Улсын уран бүтээлчид болох Н.Насанбат, Д.Азжаргал нар тус үзэсгэлэнд амжилт дүүрэн оролцож, бүтээлүүд нь тосон будгийн төрөлд шалгарсан гайхалтай гүйцэтгэлийг үзүүлсэн.
Үзэсгэлэнгийн гранпри шагнал болох “Да Дуны дүрслэх урлагийн шагнал”-д нийт таван уран бүтээлийг шалгаруулах ба уран бүтээл тус бүр 38.000 шинэ тайвань доллар хүртэх юм. Оролцогчид эхний шатанд “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-гийн албан ёсны вебсайтаар дамжуулан онлайнаар бүртгэлээ хийлгэх ба хэрэв бүтээл нь дараагийн шатанд шалгарвал зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэл илгээн, бүтээлийн эх хувийг явуулахыг хүсэх юм.
Ангилал бүрээс эхний гурван байрт шалгарсан оролцогчид 2025 оны аравдугаар сарын 18-нд Тайчун хотод зохион байгуулагдах үзэсгэлэнгийн нээлтэд биеэр ирж, өөрийн бүтээлийг гардан авах ба зохион байгуулагч талаас оролцогчдын байрлах зардлыг хариуцах юм.
Үзэсгэлэнгийн нэр: Тайчун хотын “Да Дун дүрслэх урлагийн 30 дахь удаагийн үзэсгэлэн”
Зохион байгуулагч байгууллага: Тайчун хотын захиргаа, Соёлын газар
Оролцох эрх: Гадаад, дотоодын уран бүтээлчид бүтээлийн төрөл, жанр харгалзахгүй, гэвч ангилал бүрт зөвхөн нэг бүтээлээр оролцоно. Бүтээлийн хулгай, дуураймал бүтээл, бусдын нэрийг ашигласан тохиолдолд зохион байгуулагч талаас тус үзэсгэлэнд оролцох эрхийг гурван жилээр хасна.
Бүтээл нь 2022 болон түүнээс хойш бүтээгдсэн бүтээл байх ба урьд нь томоохон нээлттэй тэмцээнээс (сургуулиас гадна) шагнал хүртсэн болон финалын шатанд орж байсан бүтээлийг хүлээн авахгүй.
Бүтээлийн төрөл: Бэх, уран бичлэг, сийлбэр, пластик будаг, тосон будаг, усан будаг, цоолтуур, гэрэл зураг, уран баримал, гар урлал (материал харгалзахгүй), дижитал бүтээл г.м (дэлгэрэнгүйг удирдамжаас уншиж танилцана уу.)
Бүртгэлийн хугацаа: 2025 оны дөрөвдүгээр сарын 1- 15-ны өдөр хүртэл өргөдлөө гаргана. Тэмцээнд оролцогчид нь “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-гийн албан ёсны цахим хуудаснаа зочлон, албан ёсоор бүртгүүлж, үзэсгэлэнд оролцох өргөдлөө гаргах юм. Мэдээлэл дутуу оруулсан, зурган файл, хавсаргаж оруулаагүй тохиолдолд өргөдлийг хүлээн авах боломжгүй.
Гранпри шагнал: Шинэ Тайвань доллар (11,620ам.доллар)
Уралдааны хөнгөлөлт: Эхний гурван байр эзэлсэн оролцогчид лөрвөн өдөр, гурван шөнө зочид буудалд үнэ төлбөргүй байрлах хөнгөлөлт үзүүлнэ. (Онгоцны тийзний зардлыг хариуцахгүй)
Үзэсгэлэн гарах хугацаа:
- Үзэсгэлэнгийн хугацаа: 2025.10.18-2025.11.5
- Шагнал гардуулах ёслол: 11-р сарын 18 (Бямба гарагийн өдрийн үдээс хойш)
Бүртгэлийн маягт болон удирдамж татан авах (англи хэлээр):
- 1-р алхам: Дараах вэбсайт руу нэвтрэх https://www.dadunfae.taichung.gov.tw/
- 2-р алхам: Дараах файлын холбоосыг олоод үзэсгэлэнгийн танилцуулга болон өргөдлийн маягтыг татан авна.
- Танилцуулга: Rules and Regulations of the 30th Da Dung Fine Arts Exhibition of Taichung City
- Өргөдлийн маягт: Entry Form