Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Да Дун дүрслэх урлагийн 30 дахь удаагийн үзэсгэлэн”-гийн бүртгэл эхэлнэ
Дүрслэх урлаг

“Да Дун дүрслэх урлагийн 30 дахь удаагийн үзэсгэлэн”-гийн бүртгэл эхэлнэ

Урлаг Урлаг25/02/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайваний Тайчун хотын захиргаанаас 2025 оны “Да Дун дүрслэх урлагийн 30 дахь удаагийн үзэсгэлэн”-г зохион байгуулах гэж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-15-ныг хүртэл явагдана.

Үзэсгэлэнд иргэншил хамаарахгүй, бүх төрлийн материалыг ашиглан нийт 11 ангилалд бүтээлээ ирүүлэх боломжтой юм. 2023 онд Монгол Улсын уран бүтээлчид болох Н.Насанбат, Д.Азжаргал нар тус үзэсгэлэнд амжилт дүүрэн оролцож, бүтээлүүд нь тосон будгийн төрөлд шалгарсан гайхалтай гүйцэтгэлийг үзүүлсэн.

Үзэсгэлэнгийн гранпри шагнал болох “Да Дуны дүрслэх урлагийн шагнал”-д нийт таван уран бүтээлийг шалгаруулах ба уран бүтээл тус бүр 38.000 шинэ тайвань доллар хүртэх юм. Оролцогчид эхний шатанд “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-гийн албан ёсны вебсайтаар дамжуулан онлайнаар бүртгэлээ хийлгэх ба хэрэв бүтээл нь дараагийн шатанд шалгарвал зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэл илгээн, бүтээлийн эх хувийг явуулахыг хүсэх юм.

Ангилал бүрээс эхний гурван байрт шалгарсан оролцогчид 2025 оны аравдугаар сарын 18-нд Тайчун хотод зохион байгуулагдах үзэсгэлэнгийн нээлтэд биеэр ирж, өөрийн бүтээлийг гардан авах ба зохион байгуулагч талаас оролцогчдын байрлах зардлыг хариуцах юм.

https://urlag.mn/wp-content/uploads/2025/02/Snapinst.app_video_AQMwyVHA6IIwQJ2-3vkd6ubpaCsNmEfuiYR3D2E5cJJAYWWMMnwOhOC-5v8c3kiashh0LKjRrrGcwakBiOAZXRZdrCgAMWcAVaCKZ2I.mp4

Үзэсгэлэнгийн нэр:  Тайчун хотын “Да Дун дүрслэх урлагийн 30 дахь удаагийн үзэсгэлэн”

Зохион байгуулагч байгууллага:  Тайчун хотын захиргаа, Соёлын газар

Оролцох эрх:  Гадаад, дотоодын уран бүтээлчид бүтээлийн төрөл, жанр харгалзахгүй, гэвч ангилал бүрт зөвхөн нэг бүтээлээр оролцоно. Бүтээлийн хулгай, дуураймал бүтээл, бусдын нэрийг ашигласан тохиолдолд зохион байгуулагч талаас тус үзэсгэлэнд оролцох эрхийг гурван жилээр хасна.

Бүтээл нь 2022 болон түүнээс хойш бүтээгдсэн бүтээл байх ба урьд нь томоохон нээлттэй тэмцээнээс (сургуулиас гадна) шагнал хүртсэн болон финалын шатанд орж байсан бүтээлийг хүлээн авахгүй.

Бүтээлийн төрөл: Бэх, уран бичлэг, сийлбэр, пластик будаг, тосон будаг, усан будаг, цоолтуур, гэрэл зураг, уран баримал, гар урлал (материал харгалзахгүй), дижитал бүтээл г.м (дэлгэрэнгүйг удирдамжаас уншиж танилцана уу.)

Бүртгэлийн хугацаа:  2025 оны дөрөвдүгээр сарын 1- 15-ны өдөр хүртэл өргөдлөө гаргана. Тэмцээнд оролцогчид нь “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-гийн албан ёсны цахим хуудаснаа зочлон, албан ёсоор бүртгүүлж, үзэсгэлэнд оролцох өргөдлөө гаргах юм. Мэдээлэл дутуу оруулсан, зурган файл, хавсаргаж оруулаагүй тохиолдолд өргөдлийг хүлээн авах боломжгүй.

Гранпри шагнал:  Шинэ Тайвань доллар (11,620ам.доллар)

Уралдааны хөнгөлөлт: Эхний гурван байр эзэлсэн оролцогчид лөрвөн өдөр, гурван шөнө зочид буудалд үнэ төлбөргүй байрлах хөнгөлөлт үзүүлнэ. (Онгоцны тийзний зардлыг хариуцахгүй)

Үзэсгэлэн гарах хугацаа: 

  • Үзэсгэлэнгийн хугацаа: 2025.10.18-2025.11.5
  • Шагнал гардуулах ёслол: 11-р сарын 18 (Бямба гарагийн өдрийн үдээс хойш)

Бүртгэлийн маягт болон удирдамж татан авах (англи хэлээр):

  • 1-р алхам: Дараах вэбсайт руу нэвтрэх https://www.dadunfae.taichung.gov.tw/
  • 2-р алхам: Дараах файлын холбоосыг олоод үзэсгэлэнгийн танилцуулга болон өргөдлийн маягтыг татан авна.
  • Танилцуулга: Rules and Regulations of the 30th Da Dung Fine Arts Exhibition of Taichung City
  • Өргөдлийн маягт:  Entry Form
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Керамик барималч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн гишүүн уран бүтээлч болов

03/10/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Өнгөөр урласан нөхөрлөл” уран зураг, гар урлал, уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

01/10/2025
Дүрслэх урлаг Урлаг

Тернерийн нэрэмжит шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэлээ

30/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

09/10/2025

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

09/10/2025

Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн музейд бий

09/10/2025

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.