Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»”Монголоо монголоор нь удирдахуй” илтгэлийн уралдаан болно
Дуу хөгжим

”Монголоо монголоор нь удирдахуй” илтгэлийн уралдаан болно

Урлаг Урлаг05/02/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12101_250377091795690_57934613_n_500x5006206366472014-02-05-17-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Академийн эрдмийн зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 28-ны
өдрийн хурлаар хэлэлцэн батлав.

ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Сэдэв: “Монголоо монголоор нь удирдахуй”
Уриа: “Эх орноо нэгэн бие, сэтгэл, оюунаар хамтран хөгжүүлье”
Санаачлагч:  ”ШИНЭ ЦАГИЙН УДИРДЛАГЫН АКАДЕМИ”
Хамтран зохион байгуулагч: ХАХНХ Яам, МУИС, БХИС, ХСИС, Академийн дэргэдэх “Монголын удирдагчдын нийгэмлэг”
Дэмжигч байгууллага: БШУЯам, “Мөнгөн пресс” ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч: МҮОНРТ, Монгол ТВ, Royal HD ТВ
Зохион байгуулагдах хугацаа: 2014 оны 03 дугаар сард
Хамрах хүрээ: Нээлттэй
Зорилго: Монголын төрийн удирдлагын түүхэн уламжлал, өнөөгийн хөгжил, хэтийн төлвийн                асуудлыг даяарших, дангаарших үйл явцтай уялдуулан өөрийн онцлогтой удирдах, онол, арга зүйг тодорхойлж, нийтийн хүртээл болгоход оршино.

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн сэдвийн чиглэл:
1.    Монгол төрийн удирдлага
2.    Монголын улс төрийн удирдлага
3.    Монголын эдийн засгийн удирдлага
4.    Монгол улсын эрүүл мэндийн удирдлага
5.    Монгол улсын боловсролын удирдлага
6.    Монгол улсын төрийн бус байгууллагуудын удирдлага
7.    Монгол улсын төрийн мөнгөний бодлого, банк, санхүүгийн байгууллагын удирдлага
8.    Монголын аж ахуй нэгж байгууллагын удирдлага
9.    Монголын хөгжлийн гүн ухаан (философи)
10.    Монгол улсын хүний хөгжил

А. Илтгэлд тавигдах шаардлага, бүтэц:
Илтгэлд  тавигдах ерөнхий шаардлага
1.    Шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо, аргачлалтай байх;
2.    Нийгэм болон мэргэжлийн хүрээнд ач холбогдолтой байх;
3.    Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх
4.    Шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага:
•    Илтгэл нь илтгэлийн нэр; илтгэгчийн нэр, албан тушаал, хаяг; хураангуй; түлхүүр үг; оршил; судалгааны ажлын үр дүн; дүгнэлт; ишлэл авсан эх сурвалж, ном, бүтээлийн жагсаалт; зохиогчийн тухай гэсэн бүтэцтэй байх.
•    Илтгэлийг Arial, Times New Roman фондын 12pt өндөртэй үсгээр, мөр хоорондын зай 1 байхаар А4 хэмжээний цаасан дээр зүүн гар талаас 3,0 см, баруун гар талаас 1,5 см, дээд талаас 2,0 см, доод талаас 2,0 см-ийн зай авч бичнэ. Илтгэл нь 6-8 хүртэлх хуудастай байх.
•    Ишлэл авсан эх сурвалж, ном, бүтээлийн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.           
Б. Илтгэл хүлээн авах эцсийн хугацаа:
Илтгэлийг хэвлэмэл болон файлаар 2014 оны 03 дугаар сарын 05-ны дотор ирүүлсэн байна.  Бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж 10000 /Арван мянган төгрөг/ хураалгана.

Хүлээн авах хаяг:
           Web: www.academy.mn
     Facebook: Modern ManagementAcademy
           Pages: Шинэ цагийн удирдлагын академи
         Twitter: Modern Academy
      Е-Mail: [email protected], [email protected]
      Утас: 7010-0366, 9929-0366, 9166-0366    

В. Илтгэлийг шалгаруулах журам
Илтгэлийг хоёр үе шаттайгаар шалгаруулна.
I шат:      2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирсэн илтгэлүүдээс эрдэм шинжилгээний  хурлаар хэлэлцүүлэх 15 илтгэлийг эрдмийн зөвлөл сонгон шалгаруулна.
II шат:      2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сонгогдсон илтгэлүүдийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэн комисс шалгаруулна.

Шагнал урамшуулал:    
        1 дүгээр байр: Япон улсад аялах эрхийн бичиг, Яамны шагнал, Хөнгөлөлттэй
                                      суралцах эрхийн бичиг, 1000000 /Нэг сая төгрөг/
        2 дугаар байр: Яамны шагнал, Хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 500000
                                    /Таван зуун мянган төгрөг/
                    Тусгай байр: Олон нийтийн таашаалд нийцсэн илтгэл
Жич:
 * Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүд хэвлэгдэн эмхэтгэлд орно.
 * Шалгарсан илтгэлийг зөвлөлдөх уулзалтанд илтгүүлнэ.

 “ШИНЭ ЦАГИЙН УДИРДЛАГЫН АКАДЕМИ”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.