Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Шилдэг морин хуурчаар Б.Мөнхтүвшин тодорлоо
Нийгэм

Шилдэг морин хуурчаар Б.Мөнхтүвшин тодорлоо

Урлаг Урлаг06/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
munhtuvshinmorinhuurch6325685992014-02-06-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шилдэг морин хуурчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. 2013 оны шилдэг морин хуурчаар СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, морин хуурч Бадамдарийн Мөнхтүвшинг тодруулжээ.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах тухай зарлигт “Морин хуур хөгжмөөр олон шилдэг бүтээл туурвиж, морин хуур хөгжмийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, гадаадын сонирхон судлагчдад ур чадвараа заан өвлүүлж, сургалт, уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан ажиллаж соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, морин хуурч Бадамдарийн Мөнхтүвшинд шилдэг морин хуурчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ,
-Морин хуур, уртын дуу гэдэг бол Монголын ард түмний төдийгүй дэлхийн хүн төрөлхтний сонгодог урлагийн нэгэн төрөл юм. Италийн Ромоос эхтэй дуурь, балет байхад сонгодог урлагийн нөгөө нэг төрөл нь морин хуур, уртын дуу юм гэж боддог. Монголын ард түмний, манай өвөг дээдсийн их өв соёлыг сүүлийн 10, 20 жилд сэргээн мандуулсан нь дэлхий нийтийн талархал, таашаалыг хүлээж  байна. Энэ ариун үйлсэд үнэтэй хувь, нэмэр оруулж байгаа Б.Мөнхтүвшин багшийн энэ шагнал нь нүдээ олсон, эзнээ олсон шагнал гэж бодож байна. Таны багшлах, уран бүтээл туурвих, бусдад түгээх ариун үйлсэд их амжилт хүсэн ерөөе. Морин жилдээ морь шиг хурдан, цог золбоотой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Танай хамт олонд баяр хүргэе гэлээ.
 

Морин хуурч, багш Б.Мөнхтүвшин “Монгол Улсын төр, засаг морин хуурыг ихээхэн хүндэтгэж үздэг. Төрийн ордонд Төрийн хан хуурыг залсан байдаг. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч морин хуурыг хүндэтгэх, залах талаар зарлиг, шийдвэр гаргаж байсан. Морин жилийн эхэнд Монгол Улсын Төрийн тэргүүний нэрэмжит шагнал гардаж авсандаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
www.president.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.