97 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол өнөөдөр /2025.03.03/ АНУ-ын Лос Анжелес хотод Холливудын “Долби” театрт болж өндөрлөлөө.
Эл шагнал гардуулах ёслолын үеэр өнгөрөгч 2024 онд нээлтээ хийсэн кинонуудаас шигшиж, 23 төрөлд шилдгийг шалгаруулан, “Оскар”-ын шагнал гардуулсан юм. Ёслолын ажиллагааг ABC телевиз болон “Hulu сувгаар шууд дамжууллаа.
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Киран Калкин /”A real pain”/
Шилдэг хүүхэлдэйн кино – “Flow”
Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино – “In the shadow of the Cypress”
Шилдэг хувцас загвар – Пол Тазвелл /”Wicked/”
Шилдэг эх зохиол – “Anora”
Шилдэг сэдэвчилсэн зохиол – “Conclave”
Шилдэг нүүр хувиргалт, үс засалт – “The Substance”
Шилдэг эвлүүлэг – Шон Бэйкер /”Anora”/
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Зое Салдана /”Emilia Pérez”/
Шилдэг продакшн дизайн – “Wicked”
Шилдэг киноны дуу – “El Mal” /”Emilia Pérez”/
Шилдэг богино хэмжээний баримтат кино – “The only girl in the Orchestra”
Шилдэг баримтат кино – “No other land”
Шилдэг киноны хөгжим – “Dune: Part two”
Шилдэг визуал эффект – “Dune: Part two”
Шилдэг богино хэмжээний кино – “I’m not a Robot”
Шилдэг зураг авалт – “The Brutalist”
Шилдэг олон улсын кино – “I’m still here”
Шилдэг хөгжмийн зохиол- Даниэл Блумберг /”The Brutalist”/
Шилдэг эрэгтэй жүжигчин – Адриан Броди /”The Brutalist”/
Шилдэг найруулагч – Шон Бэйкер /”Anora”/
Шилдэг эмэгтэй жүжигчин – Мики Мэдисон /”Anora”/
Шилдэг кино – “Anora”
“Оскар”-ын наадмын ялагчдын бүрэн жагсаалт болон тус наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг шагнал гардуулах ёслолын албан ёсны вебсайт-аас үзэх боломжтой.