Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нар буюу “Xermel crew”-ийн уран бүтээлчид, F Studio хамтран “In da House” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн араас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг бол 2022 онд “In da House: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж байв.
Тэгвэл уг уран бүтээлчид “In da House 3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ маргаашнаас буюу гуравдугаар сарын 6-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “In da House 3: in Korea” кинонд өмнөх хоёр ангид тоглосон Монголын жүжигчдээс гадна Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид тоглосон юм.
Түүнчлэн “In da House 3: in Korea” уран бүтээлийг БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.
Киноны уран бүтээлчид:
-
Ерөнхий продюсер С.Батзориг
-
Ко-продюсер Х.Манлайбаатар
-
Ерөнхий найруулагч Ц.Амартүвшин
-
Хөгжмийн зохиолч Б.Санчир
-
Жүжигчин Г.Лхагвацэрэн
-
Жүжигчин Н.Баясаа
-
Жүжигчин У.Цогтбаяр
-
Жүжигчин Р.Сүхболд
-
Жүжигчин С.Батзориг
-
БНСУ-ын жүжигчин Ги Жү Бун
-
БНСУ-ын жүжигчин Юн Жэ Мүн