Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ
Кино

“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ

Урлаг Урлаг13/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, “Монолит” продакшн, Социал демократ Монголын залуучуудын холбоо хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног бүтээжээ. Тус уран бүтээл Тайланд улсын Бангкок хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээлтээ хийж, цаашид Италийн Роме, Японы Токио зэрэг хотуудад үзүүлэх урилга хүлээн авсан байна.

Малчид жилийн дөрвөн улиралд мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, уламжлалт соёл, ахуйг өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг. Өвөлдөө -40, зундаа +40 градуст уламжлалт аж ахуйгаа сайн дураар эрхэлж, өв соёлыг хадгалж байна.

Амьдарч буй буйдхан газартаа тэд эзэн сууж, нийгмийн үйлчилгээг хотын иргэд шиг хүртэж чадахгүй байгаа нь дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчдийн хамгийн том бэрхшээл болон хувирчээ. Ялангуяа хүн, малын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд гол хүндрэл үүсч байна. Эдгээр асуудлыг “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кинонд тусган үзүүлжээ.

Монгол малчдын амьдрал ахуйг олон улсад таниулах зорилгоор “Deaf Nomads” эхлүүлсэн. Уг киногоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрх, уур амьсгалын өөрчлөлт малчдад ямар нөлөө үзүүлж байна, нүүдэлчин соёл гэсэн гурван сэдвийг хөнджээ.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, “Монолит продакшн”, Социал демократ Монголын залуучуудын холбооны хамтарсан энэ төсөл цааш үргэлжилж, малчны хөдөлмөр эрхэлж буй сонсголын бэрхшээлтэй малчин өрхүүдийг малжуулах, 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсгээр эсвэл дохионы хэлмэрчтэйгээр төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг шууд хүргэдэг сувгийг байгуулахаар зорьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026
Кино Урлаг

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026
Кино Урлаг

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.