Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Отгойн Баянмөнх 4 улирал дамжсан клип хийлгэж, Эрхэмбаяр аварга тогложээ
Дуу хөгжим

Дуучин Отгойн Баянмөнх 4 улирал дамжсан клип хийлгэж, Эрхэмбаяр аварга тогложээ

Урлаг Урлаг10/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bayanmu386300838201402101156617358542014-02-10-12-09[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол МУСТА  Отгойн Баянмөнх.  2003 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин Отгойн Баянмөнхийн ард түмнийхээ сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн олон арван бүтээлүүдээс дурдвал дуучин Х.Саяжаргалтай хамтран дуулсан “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг″, МУГЖ С.Жавхлан, Бат-Эрдэнэ, дуучин Чулуунбаатар нартай хамтран дуулсан “Анд нєхдийн дуу” зэрэг уран бүтээлүүд нь тухайн цаг үед хит болж байлаа.

Түүнчлэн “Анд нєхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг хоолойн бяд шаардсан олон бүтээлүүд түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог.

Харин тэрээр хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл “Хамаг Монголын мялаалгын дуу”-гаа клипжүүлэн сонсогч олондоо бэлэг барьлаа. Энэхүү клипийн 4 улирал дамнуулан бүтээсэн гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүний хэрээр олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болжээ. Үүнээс гадна тус клипэнд аварга Г.Эрхэмбаяр нарын одоо цагийн хүчтэнүүд тоглосон гэдгээрээ онцлог болсон байна.

Дуучин Баянмөнхийн хувьд тэрээр МУГЖ С.Жавхлан, Баясгалан нартай СУИС-ын нэг анги байжээ. Тэрээр “ОБТ илч” нэртэй компани байгуулан нэг хэсэгтээ бизнесийн салбарт хүч үзэн багагүй амжилт гарсан ба одоо харин уран бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулахаар ханцуй шамлан орсон нь энэ аж.

Ингээд сонсогч та бүхэнд дуучин Баянмөнхийг шинэ уран бүтээлийн дээжийг сонирхуулья

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.