“Гала” хамтлаг ирэх долоо хоногт шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэхээр болжээ. Тодруулбал, “Next fantasy” дууныхаа шинэчилсэн хувилбарт зориулан хийсэн клипээ цацах аж.
Энэ талаар хамтлагийн гишүүн Ч.Уранхолбоо цахим хуудсандаа “Гала” хамтлагийн “Next fantasy” дууны шинэчилсэн хувилбарт зориулан хийсэн AI клип яг долоо хоноод цацагдах нь ээ.
Продюсер Б.Наранзун ахын маань “Гала” хамтлагт хийж өгсөн хамгийн хайртай уран бүтээлийн маань нэг юм” гэжээ.

