Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“In da House 3: in Korea” уран сайхны киног кинотеатрт үзэгчдийн тоо 107 мянга давжээ
Кино

“In da House 3: in Korea” уран сайхны киног кинотеатрт үзэгчдийн тоо 107 мянга давжээ

Урлаг Урлаг26/03/2025Шинэчлэгдсэн:26/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино театруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг.

Тэгвэл энэ гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн “In da House 3: in Korea” сайхны кино нээлтээ хийсэн эхний дөрөв хоногтоо 40.625 үзэгчдэд кинотеатраар дамжин хүрсэн бол өчигдөр /2025.03.25/ эл уран бүтээлийг кинотеатрт үзэгчдийн тоо 107 мянга давжээ.

Ташрамд дурдахад, жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нар буюу “Xermel team”-ийн уран бүтээлчид, “F” студи хамтран “In da House” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн араас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг бол 2022 онд “In da House: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж байв. Тэгвэл уг уран бүтээлчид “In da House 3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож байна. “In da House 3: in Korea” кинонд өмнөх хоёр ангид тоглосон Монголын жүжигчдээс гадна Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид тоглосон юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Эмми” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

15/09/2025
Кино Урлаг

ФОТО: “Эмми” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

15/09/2025
Кино Урлаг

Холливудын “Атаман” Том Харди 48 нас хүрлээ

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.