УДБЭТ-аас романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг, Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг ирэх сард үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тодруулбал, ирэх сарын 10, 11-нд алдарт “Жизель”-ийг тайзнаа амилуулах бөгөөд энэхүү бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцохоороо онцлогтой. Бүжгэн жүжгийн гол дүр Жизелийг “Большой” театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич амилуулах бол ханхүү Альбертын дүрд тэргүүн гоцлооч Клим Ефимов тоглох аж.
болжээ.
Клим Ефимов нь ОХУ-ын Москва хотод балетчдын гэр бүлд төрсөн удам залгасан уран бүтээлч юм. Тэрбээр 2010 онд Москвагийн бүжгийн академийг Илья Кузнецовын удирдлагад төгсөж, Большой театртаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд П.И.Чайковскийн “Щелкунчик”, И.Стравинскийн “Драгоценности”, Ц.Пунийн “Эсмеральда”, К.Хачатуряны “Чиполлино”, П.И.Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй”, С.Прокофьевын “Ромео, Жульетта”, Х.С.Левенсколдын “Ла Силфид”, А.Аданы “Жизель”, Д.Ф.Э.Оберын “Марко Спада”, Л.Минкусын “Баядерка”, А.Глазуновын “Раймонда”, А.Меликовын “Хайрын домог”, В.Гаврилины “Анюта”, И.Демутскийн “Манай үеийн баатар”, Д.Шостаковичийн “Алтан үе”, Л.Делибийн “Коппелия”, Ж.Талботын “Өвлийн үлгэр”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, А.Шнитке, М.Лазар нарын “Мастер, Маргарита хоёр”, Ц.Пунийн “Фараоны охин” зэрэг балетуудад гол болон туслах дүрд тогложээ.
Анастасия Сташкевич 2003 онд Москвагийн бүжгийн академийг Татьяна Галцевагийн удирдлагад төгсөж, улмаар Большой театрт ажиллаж эхэлжээ. Уран бүтээлийн гараагаа тэрбээр Л.Минкусын “Дон Кихот” балетын хайрын бурхны дүрээр эхэлж, үргэлжлүүлэн А.Аданы “Жизель”, П.И.Чайковскийн “Щелкунчик”, П.И.Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй”, К.Хачатуряны “Чиполлино”, Л.Минкусын “Баядерка”, Ф.Мендельсон-Бартолди, Д.Лигети нарын “Зуны шөнийн зүүд”, Д.Шостаковичийн “Светлый ручей”, Д.Шостаковичийн “Алтан үе”, А.Хачатуряны “Спартак”, И.Стравинскийн “Хөзрийн тоглоом”, А.Аданы “Корсар”, Х.С.Левенсколдын “Сильфида”, Б.Асафьевын “Парисын дөл”, Л.Минкусын “Пахита”, Л. Делибийн “Коппелия”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, Ц.Пунийн “Эсмеральда”, И.Стравинскийн “Петрушка”, Л.Херолдын “Тщетная предосторожность”, Ж.Бизегийн “Арлезианка”, В.Гаврилины “Анюта”, Ц.Пунийн “Фараоны охин”, П.И.Чайковскийн “Онегин”, Д.Ф.Э.Оберын “Марко Спада”, А.Аданы “Жизель”, Ф.Шопены “Дама с камелиями”, Д.Шостаковичийн “Гамлет”, А.Меликовын “Хайрын домог”, С.Прокофьевын “Ромео, Жульетта”, П.И.Чайковскийн “Анна Каренина”, Ж.Талботын “Өвлийн үлгэр”, И.Демуцкийн “Цахлай” зэрэг балетуудад туслах болон гол дүрд тоглосон байна.
Ташрамд сонирхуулахад, “Жизель” хэмээх энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жан Коралли, Жюль Перро нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Мариус Петипагийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон гэж үзэгддэг. Харин манай улсад анх 1979 онд “Жизель” балетыг тайзнаа амилуулж байжээ.